Зарим хүмүүс Веган хоолтон байхын тулд мах идэхгүй л байвал болох уу? Сүү цагаан идээ, өндөг зэрэг амьтны амь таслахгүй хоол хүнс буюу амьтны гаралтай цагаан хоолтон болоход хангалттай юу? гэх зэрэг асуултыг асуудаг. Мэдээж амьтны амиар хооллохгүй байх нь өндөр ёс зүй мөн. 😎
Гэвч энэ нь хангалттай биш юм. Учир нь амьтны гаралтай хоол хүнс, амьтны гаралтай ашиг тусыг хүртэх нь эргээд тухайн амьтан-г эцсийн бүтээгдэхүүн болтол ашиглах бизнест нэмэр болдог.
Өөрөөр хэлбэл бид сүү сүүн бүтээгдэхүүн хэрэглэснээр сүүний үйлдвэрлэлийг дэмжиж үхрийн тоо толгойг нэмэгдүүлдэг. Ингэснээр сүү өгөхгүй ашиггүй эр тугалыг нас биед хүрэхэд махны чиглэлд явуулна. Мөн сүүний гарц муудах үеэр үнээг нядалж мах болгож борлуулдаг.
Дан ганц сүүний борлуулалтаар мал аж ахуй нь ашигтай ажиллахгүй, дагаад дэмий олон малын тоо өсөх тул мах болгож ашиг болгодог гэсэн үг. Тэгэхээр хэдийгээр та мах идэхгүй байсан ч сүү ууж байвал мал нядалгааг далд хэлбэрээр дэмжиж байгаагийн илрэл юм.
Мөн мал амьтны сүүг гаргаж авахад үр төлөөс нь салгах, тухайн амьтныг зөвхөн бизнес болгож буй тул хэт их сүүний гарцаас үүдсэн өвдөлт шаналлыг үл тоох зэрэг харгис хэрцгий үйлдэлтэй тулгардаг. Өндөг ч ялгаагүй хэдий амьгүй илүү өндгийг борлуултад гаргасан ч үлдсэн нь дэгдээхэй болж өндөглөхгүй эр тахианууд бүгд махны чиглэлд явна.
Тэгэхээр амьтны гаралтай хоол хүнс, эд бараа нь бүгд л амьтны амь, тэдгээрийн амьд явах амьдрах эрхэнд онц ноцтойгоор халдаж буй хэрэг юм. Дагаад мал амьтан үржүүлгийн байгаль орчны сөрөг нөлөө хэзээ ч буухгүй. Магадгүй эхний ээлжид та цагаан хоолтон болж болох ч алсдаа зайлшгүй ургамлан хоолтон болж эх дэлхийгээ хайрлаарай.
Мэргэжлийн ургамлан хоолтон бясалгагчаас зөвлөгөө авах боломжтой: 🤙 86092012
0 Comments