Тэгэхээр гол сэдэвтээ оръё. Эмэгтэйчүүд дур тавьдаг уу? Мэдээж тийм. Гэхдээ эмэгтэй хүнээс үрийн шингэн ялгардаггүй. Үрийн шингэн бол өндгөн эстэй холбогдож үр тогтоох чадвартай эр бэлгийн эсийн баяжмал шингэн. Харин эмэгтэйчүүдээс дурын шингэн ялгардаг. Дур тавих үед дурын шингэн буюу оргазм гэх нялцгай шингэн эмэгтэйчүүдээс ялгардаг.
Оргазм их хэмжээгээр ялгарвал 100мл жижиг аягыг ч дүүргэх хэмжээтэй гарч болно. Мэдээж хүн бүр адилгүй. Заавал тийм их хэмжээгээр гарах албагүй гэдгийг санах нь зүйтэй. Ямартай ч оргазм нь их ч бай бага ч бай, дур тавих үед тодорхой хэмжээгээр гадагшилдаг. Тэгэхдээ гол нь шээсний сүвээр гадагшилдаг. Яг дур тавих үед буюу оргазм гадагшлах үед шээс гадагшлах боломжгүй болох ба энэ процесс нь эрэгтэй хүнийхтэй адил юм.
Гэвч бүсгүйчүүд маань бэлгийн харилцааны үеэр энэхүү мэдрэмжээ шээх гэж байна гэж эндүүрдгээс хэт биеэ барьж дур тавихгүй хоцордог. Үнэндээ бэлгийн харилцаанд орж буй тохиолдолд эрэгтэй эмэгтэй аль аль нь шээх боломжгүй. Учир нь давсгийн хөвхгөр (Urethral sponge) гэх булчирхай хөвсийж шээсний гарцыг бүрэн хаадаг. Тэгэхээр эмэгтэйчүүдийн хувьд бэлгийн ажил хийж байхдаа аль болох давсаг дүүрсэн мэт мэдрэмж төрмөгц биеэ суллах нь зүйтэй. Тэгж гэмээ нь дур тавих боломжтой. Мэдээж бэлгийн харилцаанаас өмнө давсгаа суллах нь илүү санаа амар байх болно.
Харин оргазм нь Skene glands буюу монголчилбол эрэгтэйчүүдийн түрүү булчирхайтай зүйрлэж болохуйц булчирхайнаас ялгарч шээсний сүвээр дамжиж гадагшилдаг. Skene glands нь үтрээ шээсний сүв хоёрын голд үзүүр хэсэгт дотор байрладаг. Оргазм нь эрчүүдийн үрийн шингэнтэй харьцуулахад илүү чихэрлэг нялуун талдаа. Учир оргазмд их хэмжээний глюкоз, багахан хэмжээний эрдэс витамин агуулдаг.
Мэргэжилтнүүд судалгаан хамрагдсан эмэгтэйг бэлгийн ажлын өмнө бие засуулаад, эрчүүдтэй бэлгийн ажил хийх үеэр нь тусгай аппратын тусламжтайгаар Skene glands булчирхайгаас оргазм ялгарч байгааг олж тогтоосон. Энэ үеэр тухайн эмэгтэйн давсаг хоосон хэвээр, харин давсгийн хөвхгөр нь бэлцийж шээсний гарц хаагдсан хэр нь нялцгай шингэн их хэмжээгээр гадагшилж байжээ. Тэр нь мэдээж оргазм юм.
Харин үтрээний тухайд гэвэл бэлгийн харилцаанд орох эсвэл орохоор зэхэх үед үтрээ чийглэг болдог. Гэхдээ судлаачид үтрээгээр дур тавьдаг гэж үздэггүй. Одоогоор энэ нь яг тодорхой болоогүй маргаантай сэдэв хэвээр. Гэхдээ оргазм бол баталгаатай үнэн юм. Ямартай ч үтрээгээр таашаал авч байгаа ч гол дур ханах шингэн шээсний сүвээр гадагшилдаг гэж ойлгож болно.
Тэгэхээр эмэгтэйчүүдийн хувьд яг энэ мэдрэмжийг мэдэрмэгц биеэ суллаж, ичиж зоволгүй оргазмаа гадагшлуулах хэрэгтэй ба хэмжээний их бага нь хамаагүй гол нь та дур ханасан мэдрэмжээ авах нь чухал юм шүү!

0 Comments