"Янхан болсон хүмүүс архинд орсон хүн шиг амархан гарч чаддаггүй" гэх үгийг та дуулж л байсан биздээ? Энэ нь зүгээр ч нэг үг биш шүү.
Маш олон хүнтэй төрөл бүрийн байдлаар бэлгийн харилцаанд орох нь ямар ч хүнийг sex addiction бэлгийн хэт донтолтод автах магадлал өндөртэй болгодог.
Донтол гэдэг нь товчхондоо ДОФАМИН буюу хүний түрхэн зуурын аз жаргалын даавар хүчтэй ялгарснаар үүсдэг зан үйл юм. Бэлгийн харилцаанаасаа таашаал авахын сацуу мөнгө олоод байх нь хүний аз жаргалын дааврыг хүчтэй ялгаруулна. Гэхдээ энэ нь урт хугацаандаа сайнгүй.
Ингэснээр тухайн янхан секс болон мөнгөнөөс бүрэн хамааралтай болж байгаа юм. Зөвхөн биеэ үнэлэгч ч гэлтгүй бэлгийн харилцаанд хэт донтсон, олон бэлгийн хамтрагчтай бүхий л хүмүүсийг яваандаа бэлгийн амьдралын огцом хөрөлт, сэтгэл санааны гүн хямрал, мэдрэлийн ядаргаа, амьдралын бусад ямар ч зүйлээс таашаал авах нь үлэмж буух зэрэг таагүй үр дүн хүлээж байдаг.
Хэрэв та зохисгүй бэлгийн харилцаа буюу хэнтэй ч хамаагүй ямар ч секс хийэд бэлэн, бусдын бэлгийн дур хүслийн хил хязгаарыг хүндэтгэх чадваргүй байх, хэт их порнограф үзэх, утасны секс кибер секс хийхэд ч ичиж санаа зовох зүйлгүй, бэлгийн амьдралдаа хэт их цаг зарцуулдаг, заримдаа өөрийн дур хүслээ хянаж чаддаггүй, секстэй холбоотой үйл ажиллагаанд оролцоход ямагт бэлэн зэрэг эдгээр дурдагдсан сэтгэл зүйтэй болсон бол та аль хэдийн sex addiction буюу сексийн хэт донтолт хамааралтай болсон гэсэн үг.
Энэ донтолт хэрхэн үүсдэг вэ? гэвэл маш олон шалтгаантай. Үүний нэгэн томоохон шалтгаан нь биеэ үнэлэх, олон бэлгийн хамтрагчтай байх хамаарна. Биеэ үнэлэгчдийн ихэнх нь анх хүчирхийлэлд өртөж байсан байх магадлал өндөртэй байдаг. Хүчирхийллийн дараагаас сэтгэл зүй маш их гэмтэж зарим нь сексийг үзэн яддаг бол харин зарим нь сексийн өндөр дур хүсэл гаж сонирхол төрж юу ч хийхээс буцахгүй болох нь бий.
Хэрэв энэ төрлийн донтолтоос ангижирхыг хүсвэл хамгийн түрүүнд мөнгө олох өөр ажилтай болох хэрэгтэй. Ард нь гарах сөрөг үр дагавар хохиролыг үргэлж бодож дур хүслээ дарж байх хэрэгтэй юм. Мэдээж мэргэжлийн хүнд хандаж ярилцвал мэдэгдэхүйц үр дүн өгөх болно!
Мэргэжлийн сэтгэл зүйч таныг хүлээж байна: 🤙 86092012
0 Comments