Мах идэх нь харгислал ба сэтгэл зүйн доройтол.

 


Орчин цагт хоол тэжээлийн судалгаа маш өндөр хөгжсөн байхад махан хоол идэх нь маш бүдүүлэг харгислал юм. Учир нь ямар ч амьд амьтан үхэхийг хүсдэггүй ба хүн төрөлхийн махан идэштэн биш.  🧐

Хүмүүс мах идэхдээ миний идэж буй мах нядалгааны газар ямар ч өвчин зовлон, айдаст автаагүй гэж итгэхийг хүсдэг. Гэсэн хэдий ч бидний адил бүх амьд амьтад үхлээс айдаг нь харамсалтай үнэн юм. 

Тэднийг амьд сэрүүнд нь яаж харьцаж, үйлдвэрийн фермд яаж ч өсгөсөн бай, нядалгааны тухайд бүгд айдастай нүүр тулж жам бусаар үхдэг. Амьд амьтныг алж иднэ гэдэг бол оюун ухаант хүний хувьд тун харамсмаар харгислал билээ.

Гэхдээ сайн мэдээ гэвэл бидний хийж чадах зүйл байгаа. Бид ресторанд хоол худалдаж авах эсвэл захиалах болгондоо амьтны гаралтай хоол хүнснээс татгалзаж болно. 

Маш олон хүн махнаас татгалзаж веган болсноор веган хоолны газрууд ч элбэг болсон. Ургамлан хоолтон болох нь урьд хожид байгаагүйгээр маш хялбар болсон тул харгислалаас ангижирч веган дэлхийг цогцлооё! 

Мэргэжлийн ургамлан хоолтон сэтгэл зүйч, бясалгагчаас зөвлөгөө авах боломжтой: 🤙 86092012

0 Comments