Дурласан хүний сэтгэл зүйн сул тал.

 


Дурлал бол хүний сэтгэлийн нэгэн таашаал билээ. Гэвч үүнийг сэтгэцийн хөнгөн хэлбэрийн өвчлөл гэж үздэг болсон. Учир нь дурласан хүний сэтгэл зүйд маш олон сул тал бий болдог. Хэдийгээр дурлах мэдрэмж сайхан ч эрүүл бус дурлал буюу хүнээ буруу таних, хандлагаа буруу илэрхийлснээс үүдэж сэтгэлийн гэмтэл авах магадлал өсдөг гэдгийг санахад илүүдэхгүй. 😃

Алдарт сэтгэл судлаач, Антропологич Хелен Фишер ямар хүмүүс хамтдаа урт удаан амьдарч байгаа талаар 1100 гаруй хосуудад судалгаа хийхэд итгэл үнэмшил болоод зарчмын хувьд ойролцоо хүмүүс илүү удаан аз жаргалтай амьдардаг талаар дүр зураг ажиглагдаж. 

Энгийнээр тайлбарлахад юуг зөв юуг буруу гэж боддог, мөнгөө хэрхэн зарцуулах, үр хүүхдээ хэрхэн өсгөх зэрэг хүний амьдралын хамгийн энгийн зүйлүүдэд санал нийлдэггүй бол тэр харилцаа ирээдүйгүй

Харин дурлал бол хүний логик сэтгэлгээ, тунгаан бодох эргэцүүлэх чадварыг эрс бууруулдаг. Үүнээс үүдэж дээр дурдсан зарчим болон итгэл үнэмшил дээр илт зөрүүтэй хүндээ дурлаж цаашлаад гэр бүл болж удалгүй салдаг. Мэдээж эрс тэс өөр хүмүүс болгон салдаг гэсэн үг биш л дээ. Гэвч хүнээ таних нь дурлахаас чухал гэдгийг санах нь зүйтэй. Учир нь салалт бүрийн ард маш том сэтгэлийн гэмтэл буглаж байдаг. 

Хүн дурлаж эхлэхэд тархины дунд хэсэгт байрлах “VTA” хэсэг хэт идэвхжиж хүсэл тэмүүлэл бадардаг. Их мөрөөдөмтгий, хэтэрхий өөдрөг болдог гэсэн үг л дээ. Мэдээж дурлахын сайн тал нь сэтгэл санаанд тодорхой хэмжээнд сэргээш болж, эрч хүч сэтгэлийн тэнхээ илт нэмэгддэг. 

Харамсалтай нь  “VTA” тархи идэвхтэй ажиллах тусам логик сэтгэлгээ, шийдвэр гаргалт хариуцдаг тархины урд хэсэг “ажил хаялт” зарладаг аж. Өөрөөр хэлбэл аз жаргалын даавар болох дофаминдаа хүн өөрөө согтдог. Дурлал дээр + секс бол хэмжээлшгүй аз жаргал юм. Гэвч сөрөг үр дагавар нь яг л жаргалдаа ташуурч солиорсон хүн мэт л болдог.

Араар тавилт, бүтэшгүй харилцаа ч үргэлжилсээр байдгийн гол шалтгаан ердөө л энэ. Дурлалын эхэн үед хайртай хүнээ өдөр шөнөгүй бодох, санах, дахин уулзахыг хүсэх зэрэг мэдрэмж төрдөг нь зарим тохиолдолд донтолтын шинж тэмдэг ч байж болдог ажээ. 

Тиймээс сэтгэл судлалын ухаанд хайрын эхэн үеийг солонгон бүрхүүлтэй зүйрлэн тайлбарладаг. 1-2 жил хүртэлх хугацаа өнгөрсний дараа дурлалын даавар буурч эргээд эрүүл сэтгэхүйдээ ордог. Харин энэ үед л салах үргэлжлэх шийдвэрүүд эргэлдэж эхэлнэ. Мэдээж дээр дурдсанаар зарчим болоод итгэл үнэмшил ойролцоо хүнтэйгээ бол харилцаагаа үргэлжлүүлдэг бол эрс тэс ондоо хүмүүс маш их зөрчилтэй тулгардаг. 

Зарим тохиолдолд салъя гэсэн ч хэдийн хүүхэдтэй болж оройтсон байх нь бий. Харин энэ тохиолдолд нөхцөл байдалтайгаа эвлэрч харилцаагаа эрүүл болгож хайрлах үе шат руу хичээл зүтгэл гаргахаас өөр аргагүй. 

Мэргэжлийн сэтгэл зүйчээс зөвлөгөө авах боломжтой: 🤙 86092012

0 Comments