Сэтгэл зүйн хохирлыг хэрхэн тогтоох вэ?

 Psychological damage буюу сэтгэл зүйн хохирлыг тогтоох боломжтой юу? гэвэл мэдээж боломжтой. Сэтгэл зүйн хохирол нь маш далд хэлбэрт явагддаг тул зарим хүмүүс сэтгэлээрээ хохирсон ч ямар ч арга хэмжээ авч чаддаггүй. Мөн нөгөөтээгүүр аливаа асуудалд ХУДЛАА сэтгэл зүйн хохирол гэж нэрийдэж хүн шантаажлах нь ч бий. 😎

Тэгэхээр сэтгэл зүйн хохирол гэдэг нь бие мах бодийн хохирол шиг нүдэнд үзэгдэж гарт баригдахгүй далд хэлбэрийн хохирол тул тун ярвигтай. Дээр нь манай хуульд сэтгэл зүйн хохирлыг нөхөх, барагдуулах тухай заалт хараахан байхгүй. Сэтгэл зүйн хохирлыг зөвхөн мэргэжлийн хүн л тогтоож чадна. 

Гэхдээ та өөрийн хэмжээнд өөрийгөө яг сэтгэл зүйн хохирол амссан уу? Эсвэл түр зуурын бэрхшээлтэй тулгарав уу? гэдгээ хэрхэн мэдэх вэ? Сэтгэл зүйн хохирол нь тодорхой шалтгаантай байдаг. Өөрөөр хэлбэл зүв зүгээр байж байгаад таны сэтгэл санаа өөрчлөгдөөд байвал тэр нь сэтгэл зүйн хохирол гэхээс илүүтэй зан байдлын эмгэг нөлөөлж байх магадлалтай.

Харин сэтгэл зүйн хохирол нь ойрын болон холын цочирдмоор тохиолдсон явдлаас үүдэлтэй. 

Жишээ нь: Гэр бүл салалт, өнчрөл, хайртай дотнын хүнээ алдах, хүндээр өвдөх, хүчирхийлэлд өртөх, хулгай дээрэм гадны халдлагад өртөх, цаг хугацаа эд мөнгөө алдах, итгэл алдрах, эрх чөлөөгөө алдах, бусдын эрхшээлд байх г.мэт тохиолдлуудын аль нэг нь хүндээр тохиож тэрхүү сэтгэлийн шаналал нь 3-с дээш хоног үргэлжлэх төлөвтэй бол сэтгэл зүйн хохирол буюу сэтгэлийн гэмтэл авсан байх магадлалтай. 

Хүний сэтгэл зүй гадны нөлөөллөөс гэмтэх үед түгээмэл 5 шинж илэрдэг.

1. Хэт их идэх эсвэл хэт бага унтах.

2. Хүмүүсээс болон эргэн тойрон орчноосоо аль болох холдох.

3. Эрч хүчгүй сул дорой

4. Тогтмол ходоод, толгой өвдөх, дотор муухайрах гэх мэт тодорхойгүй өвдөлттэй байх.

5. Ямар ч найдвар итгэл үнэмшил үгүй болох

Танд дээрх 5 шинж тэмдэг илрээд гурваас дээш хоновол энэ нь тоохгүй байх үзэгдэл биш юм. Мэргэжлийн хүнд хандаж шалтгаанаа олж тогтоож сэтгэл зүйн хохирлоо арилгах нь зүйтэй. Мэдээж шархыг ухаж цэвэрлэхэд тодорхой хэмжээнд хүнд зовуурь мэдрэгддэг шиг сэтгэлийн шаналлыг ухаж тодорхой болгоход сэтгэл өвдөх, зориг тэвчээр чамгүй шаарддаг. Гэсэн ч шалтгааныг зөв тодруулж зовуурийг арилгасны дараа сэтгэл зүйн эмчилгээ үр дүнтэй болж хөнгөрдөг.

Мэргэжлийн сэтгэл зүйчээс зөвлөгөө авах боломжтой: 🤙 86092012

0 Comments