Мэдээж алийг нь сонгох вэ? гэвэл тэнэг л хүн биш бол окситоцин-г сонгохыг илүүд үзнэ. Тэртээ тэргүй дофаминыг зөвхөн муу зуршлаар биш цалин урамшуулал зэрэг хэрэгтэй зүйлээ авахдаа ч ялгаруулж болно. Энэ нь дофамины зөв ялгаралт юм.
Доорх зураг бол эдгээр дааврын ялгааг харуулж буй . Муу зуршилтай, архины найзтай байх нь танд түрдээ жаргалтай мэт ч эрүүл нүдээр харах юм бол энэ нь асар хийсвэр харилцаа гэдгийг ойлгох болно. Харин түүний оронд тэжээвэр амьтантайгаа ойр байх нь таны сэтгэл санааг аажуухнаар өргөж, удаан хугацаандаа эерэг төлөвт байлгадаг.
Хэрэв та сэтгэл санаагаа засъя гэвэл түрхэн зуурын дофамины хойноос хөөцөлдөж дэмий хүмүүстэй мансуурч, улам өөрийгөө доройтуулах биш урт хугацаандаа хангалуун байхын тулд танд үнэнч байх амьтан, хүн, байгаль гээд эерэг бүгдтэй ойр байгаарай.
Мэдээж мэргэжлийн сэтгэл зүйчид хандах боломжтой: 🤙 86092012
0 Comments