Яг одооноос дагахаа зогсоох ёстой 6н хүн


 Хүмүүс сошиал орчинд амьдралынхаа бараг л тал цагийг өнгөрүүлдэг болсон. Тэгэхээр цахим хэрэглээ нь таны сэтгэл зүйд маш том нөлөө үзүүлэх нэгэн хийсвэр орон зай гэж ойлгож болно. 😎

Бид сошиал дээр ямар хүнийг дагах уу? Ямар хүнийг дагахаа болихоо хатуу баримталж шийдэхгүй бол тодорхой хэмжээний стресс, сэтгэл гутрал зэрэг сөрөг мэдрэмжийг энэхүү хийсвэр ертөнцөөс авсаар байдаг.

Тэгвэл та сэтгэл зүйн эрүүл мэндээ бодож дараах 6 шинжийн хүмүүсийг дагахаа болихыг зөвлөж байна. Мэдээж та өөрөө ч гэсэн эдний нэг байхаас татгалзахыг хичээгээрэй.

1. Шүүмжлэгч. Оруулж буй пост болгон нь нийгмийн аливаа асуудлыг олж харж шүүмжлээд, алхам тутмын жижиг асуудлыг ч шүүмжилж бичдэг хүнийг дагахаа болих нь зүйтэй. Мэдээж хаа нэг хүн шүүмж бичиж л байдаг. Оновчтой шүүмж бол авах зүйл олонтой. Гэвч байнгын шийдэлгүй шүүмж, сөрөг пост унших нь таныг далдуур алгуурхан стресстүүлдэг.

2. Сөрөг харилцаагаар холбоо тасарсан хүн. Найз нөхөр, экс гээд дотно байсан ч таагүй зүйлээс болж маргасан хүмүүстэйгээ сошиал дээр найзаар байх нь тохиромжгүй. Бодит амьдрал дээр та хоёр эвлэрээгүй л бол сошиал дээр харагдах нь үргэлжийн сөрөг мэдрэмжийг авсаар байх болно.

3. Сэвдэг. Ямар ч мэдээллийг нягтлахгүйгээр шууд SHARE хийж уриалан дуудах. Эсвэл өөрөө сэтгэл хөөрлөөрөө пост оруулж бусдыг турхирах. Зориуд хэн нэгний хөлсөөр бичээч хийн худал зүйл бичих зэрэг. Баталгаагүй хийсвэр контент оруулдаг хүмүүсийг яаралтай unfollow хийгээрэй. Эс бөгөөс та мэдээллийн дайны хохирогч болох магадлал өндөр юм.

4. Амьдралаа хэт дэлгэгч. Анхаарлын төвд орох гээд байгаа ч юм шиг. Эсвэл өөрийн зургаараа өвчилсөн. Энэ төрлийн хүмүүс нь нэг бол төлөвшөөгүй эс бөгөөс БИ үзэл ихтэй байх магадлалтай. Мөн тэгээд хүний хувийн амьдралыг шагайх нь танд ямар ч үр өгөөжгүй тул амьдралын зургаараа сошиалаа хооллодог хүмүүсийг дагахаа зогсоогоорой.

5. Байнгын аялагч, амрагч, зугаалагч. Нэг л амьдралгүй тэнгэрийн юм постлоод, гоё гоё зураг бичлэг оруулдаг хүмүүс байдаг даа. Тэр ч бүү хэл гадаад бичлэг дээр дуу оруулаад өөрөө аялж буй мэт ойлгуулах гэж хичээдэг хүмүүс ч байдаг. Мэдээж гоё зураг бичлэг үзэх нь сайхан л даа. Гэхдээ энэ нь таныг бодит амьдралаас холдуулж өөрийн амьдралдаа сэтгэл хангалуун бус байх нөхцөлийг бүрдүүлдэг. Тэд үргэлж гоё сайхнаа оруулахыг зорихоос бодит амьдрал нь бидний л нэгэн адил жаргаж зовдог гэдгийг ойлгоорой.

6. Буруу үйлдлээрээ бахархдаг. Хүн болгон алдаатай бүүр нүгэлтэй. Гэхдээ нүглээ зарлаад түүгээрээ бахархаад байна гэдэг бол хэвийн хандлага биш. "Би ёстой алдаг. Аймар ааштай. Манай нөхөр гэрийнхэн миний өмнө хонь болдог" гээд бахархаад инээлдээд бичилцээд байдаг хүүхнүүд бас "Шоронд байхдаа жинхэнэ яргалдаг байлаа" гэх эрчүүд, цаашлаад "Амьтан тамласнаа бахархаж share хийх хүмүүс" гээд эрүүл ухаангүй юмаараа бахархсан хандлага таныг нэг бол уруу татна үгүй бол маш их стресстүүлдэг. Иймд тиймэрхүү хүмүүсийг шууд UNFOLLOW хийгээрэй.

Мэргэжлийн сэтгэл зүйчид хандах боломжтой: 🤙 86092012

0 Comments