Яг баттай 100% ингэдэг гэсэн юм байхгүй ч маш өндөр магадлалтай энэ нь биелдэг болох нь олон судалгаагаар батлагдсан. Жишээ нь та хүүхдээсээ ямар нэг ам сонсоод түүнээс сөрөг хүлээлт тавих юм бол тэр бүтэлгүйтэх магадлал маш өндөртэй байдаг. Сөрөг хүлээлтээ мэдээж мэдрүүлэх нь маш том нөлөө юм. Эерэг хүлээлт ч ялгаагүй мэдрүүлж байвал бүтэлтэй болох магадлал өндөртэй гэсэн үг.
Та хүүхдээ "Чи угаасаа чадахгүй ээ, наадах чинь хэцүү. Яах гээд байгаа юм. Дэмий юм хийж. Чи дийлэхгүй" г.мэт үгүйсгэсэн хандлагаар худлаа үнэн зөвшөөрсөн боллоо гэж бодъё. Эргээд дахиад л ямар нэг зүйл болоход нь ашгүй алдав уу гэсэн шиг "Яасан бүтэлгүйтэй юу?" г.мэт дарамт болох үг хэлсээр байвал хүүхдийн хувьд зориг мохож, таны зөв гэдэгтээ эвлэрч эхлэх болно. Учир нь том болсон хүүхэд ч наанаа эцэг эхээсээ зөрүүдэлж байгаа мэт байдаг ч цаанаа үгийг нь далд ухамсартаа үнэн мэтээр бодчихсон явж байдаг.
Та хүүхдээ бүтэлгүйтээсэй гэж хүсэхгүй л байгаа биз дээ? Чадаасай л гэж хүсэж байгаа. Тийм бол үгүйсгэл болоод сөрөг хүлээлтээ яг одооноос зогсоох хэрэгтэй. Эерэг хүлээлт тавих гэдэг бол хоосон мөрөөдөх бус хүүхэд чинь алдсан байсан ч бас л эергээр нь харах тухай ойлголт юм. Учир нь алдаж байж суралцаж байдаг шүү дээ. Аав ээжээрээ хэлүүлснээс илүү ихийг алдаанаасаа ойлгож байгаа гэдэг өнцгөөс харах нь чухал. Энэ бол Пигмалион эффект буюу эерэг хүлээлт юм.
Амьдрал угаасаа заавартай ирэхгүй. Хүүхэд чинь дөнгөж насанд хүрээд маш их зүйлийг хийж үзэж алдаж онох ёстой. Тэр бүрд нь та сөрөг хүлээлт үүсгэсээр байвал хүүхдийг өөртөө итгэлгүй, өөрийн шийдвэргүй, эцсийг нь үзэх зориг зүрхгүй болгож хүмүүжүүлсээр байдаг.
Эерэг хүлээлт нь худлаа магтах бус итгэл хүлээлгэх мэдрэмж юм. Эцэг эх нь өөрт нь итгэж байгаа гэдгийг үнэн сэтгэлээсээ ойлгосон хүүхэд илүү хариуцлагатай, ёс зүйтэй, хичээл зүтгэлтэй болох магадлалтай юм. Тэгэхээр одооноос эхэлж хүүхдэдээ "Чамайг чадахгүй гэдгийг чинь мэдэж байсан. Хэлсэн биз дээ?" гэж хэлэх
биш "Хоёулаа өөр боломж эрэлхийлье. Чи энэ зүйлийг хийж үзэж байж болох болохгүйг нь ойлгож авч чадлаа шүү дээ" гэх мэт аль болох хийж бүтээхийн амт, алдаа онооны амт талаас нь тайлбарлаж урамшуулах хэрэгтэй юм.
Мөн энэхүү сөрөг хүлээлтийг зөвхөн төрсөн хүүхэд дээр ч бус итгэл хүлээлгэсэн бүх хүндээ гаргахгүй байвал зохино. Хэрэв та багш сурган хүмүүжүүлэгч эсвэл захирал удирдлага бол өөрийн удирдлагад буй хүмүүсээсээ сөрөг хүлээлт тавьж, үгүйсгэсээр л байвал тухайн ажилчин хэдий хичээсэн ч танд таатай санагдах үр дүн авчрахгүй л болов уу?
Мэргэжлийн сэтгэл зүйчид хандах боломжтой: 🤙 86092012

0 Comments