Ногоон бүсээр зочлох нь сэтгэцийн өвчих тусах магадлалыг бууруулдаг.


 Ногоон бүс, ногоон байгуулмжаар тогтмол алхах нь байгальд гардаггүй хүнтэй харьцуулахад сэтгэцийн асуудалтай болох магадлал 33 хувиар бага байдгийг тогтоожээ. 😍

Энэхүү судалгааг Финляндийн Хельсинки хотын 16 мянган хүн дээр хийсэн байна. Мөн байгаль дээр гарах нь бусад төрлийн өвчлөлөөс сэргийлдэг болох нь ч аль хэдийн батлагдсан. 

Цаашид дэлхий дээр хотжиж амьдрах хүмүүсийн тоо улам нэмэгдэх нь тодорхой тул сэтгэцийн эрүүл мэнд улам бүүр асуудал дагуулахаар байгаа юм. Иймд иргэдийн амьдарч буй хотод зайлшгүй цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, ойролцоо ногоон бүс байх шаардлага тулгарч байгаа юм. 

Нэмж сонирхуулахад зүгээр л ногоон өнгө нь өөрөө байгалийн өнгө гэдэг утгаар амар амгалан, аюулгүй байдлыг хүний далд ухамсарт үргэлж мэдрүүлдэг гэдгийг мэдэх үү? 

Манай сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төвийн гол өнгө ч өөрөө байгалийн ногоон өнгө юм. 🥰

Мэргэжлийн сэтгэл зүйчид хандах боломжтой: 🤙 86092012

0 Comments