Байрлал үл хамаарах онлайнд суурилсан, биет бус бүтээл туурвидаг ажил хийдэг хүмүүсийг ажлын орчноо ойр ойрхон солихыг зөвлөж байна. Аялал жуулчлал хөгжсөн орнуудад зарим IT-н чиглэлийн мэргэжилтнүүд аялангаа ажлаа явуулж байдаг. Хэдий зардалтай мэт ч тухайн хүний хувьд аялал ажил хоёр нь эргээд маш том хөрөнгө оруулалт болж буй тодорхой баримт бий.
Харин ажиллах орчин дундаа кофе шоп нь ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх хамгийн өндөр нөлөөтэй болох нь батлагджээ. Зарим хүмүүст кофе шопын чимээнд хэрхэн яаж ажиллах вэ гэсэн бодол төрж байж магад. Гэхдээ кофе шопод намуухан ая эгшиглэх, хүмүүсийн хөнгөн яриа, кофе бутлах чимээ зэрэг эдгээр соёл нь хүний анхаарлыг саринуулах бус харин ч төвлөрөх таатай мэдрэмжийг төрүүлдэг байна. Судалгаагаар зохистой хэмжээнд дуу чимээ гаднаас хүлээн авч байх нь бидний ухамсар мэдрэхүйд эергээр нөлөөлдгийг баталжээ.
Кофе шопын орчин дахь дуу чимээний хослол нь уран бүтээлчдэд хийсвэрлэн бодох, шинэлэг санаа олох, бүтээлчээр ажиллах орон зайг олгодог аж. Сонирхолтой нь уран зураач, ая зохиогч, философич, зохиолч гээд салбар салбартаа алдаршсан эрхмүүд кофе шопын буйдхан ширээн дээр дэлхийг гайхшируулсан бүтээлээ туурвисан гэдэг. Пабло Пикассо, Симон де Бовари, Жан Поль Сартр, Боб Далин тэргүүтэй эрхмүүд үүний тод жишээ юм.
Тархи үргэлж шинэ зүйлд татагдахад бэлэн байдаг тул шинэ орчин нь мэдрэмжийг хөглөж ажиллах урам зоригийг нэмэгдүүлдэг. Мөн багийн уур амьсгал сайжирдаг. Учир нь хамт олон оффис дээрээ хуралдах, цахимаар хуралдах зэрэгт хэт албархаг хүйтэн хөндий харилцаа өрнөдөг бол кофе шопод эсрэгээрээ илүү дотно дулаан харилцаа, бие биенээ илүү их мэдрэх ойлголцол өрнөдөг аж.
Цэвэр кофены үнэрийг таашааж, амталж, багахан хэмжээний амттан зооглох нь ажлын эрч хүчийг жинхэнэ утгаараа BOOST хийж өгдөг. Тэгэхээр ажлаас үүдэлтэй сэтгэл гутралд автаж байвал та ажлын орчноо кофе шопоор хааяа ч гэсэн солих гээд үзээрэй!
Мэргэжлийн сэтгэл зүйчид хандах боломжтой: 🤙 86092012
0 Comments