Хүүхдийн хүрэлцэх мэдрэмжийг хөгжүүл.


 Удаан хугацааны туршид хүнтэй биеэрээ хүрэлцээгүй бага насны хүүхдийн хөгжил доройтож, сэтгэл санааны гүн хямралд орох эрсдэлтэй болохыг олон улсын судалгаагаар тогтоосон. 

Сүүлийн үед эцэг эхчүүд бага насны хүүхдэдээ утас бариулж өөрсдөө харилцаа үүсгэхдээ маруухан болжээ. Үүний улмаас хүүхдийн мэдрэхүйн чадвар муудаж дагаад сэтгэл хөдлөлөө илэрхийлэх, нээлттэй байх, эргэцүүлэх, төсөөлөн бодох гээд хэрэгтэй чадварууд бүгд мууддаг байна. 😁

Та хүүхдэдээ сэтгэл хөдлөлөө биеэрээ илэрхийлэх буюу тэврэх, үнсэх, гарыг нь барих, ноцолдож тоглох зэрэг хүрэлцэх мэдрэмжийг өгч байснаар хүүхдээ нээлттэй, уян хатан зан чанартай, эргэцүүлэн бодох чадвартай, хүнлэг хүн болоход нэмэртэй.

Тэгэхээр хүрэлцэх мэдрэмжийг хөгжүүлэх ёстой хүн нь хамгийн түрүүнд эцэг, эх, асран хамгаалагч нь байх ёстой. Харин дараагаар нь хүүхдийн мэдрэхүйг улам сайжруулъя гэвэл зураг зуруулах, байгальд хөл нүцгэн алхуулах, саад тотгор бүхий хөдөлгөөнд тоглоом тоглуулах жишээ нь: хөл бөмбөг, халуун хүйтэн усанд дасгах зэрэг арга барил нь маш үр дүнтэй. 

Ингэснээр хүүхэд "Юунд дургүй, юу тав тухгүй, юунд дуртай, юу намайг тав тухтай байлгах" зэрэг өөрийнхөө хэрэгцээ шаардлагыг ч оновчтой тодорхойлж мэддэг болоход тустай. Тэгэхээр хүүхдээ бусадтай нээлттэй, ухаалаг хүн болгомоор байвал энгийн юм шиг хэр нь дээрх аргыг хэрэгжүүлээрэй!

Мэргэжлийн сэтгэл зүйчид хандах боломжтой: 🤙 86092012

0 Comments