Тэр хэлэхдээ "Чоно байгаль дээр өөрийн хүчээр хоолоо олж иддэг. Тэгэхдээ тэр өөрөө гэмтэж үхэх ч тохиолдол байдаг. Энэ бол байгалийн шударга хууль. Гэтэл хүн буугаар бүхнийг шийдэж байна. Буу байгаа цагт хэдэн ч амьтныг нэг дор алж устгаж болно. Энэ бол байгалийн хуулийг зөрчсөн зүйл. Хэрэв зэрлэг амьтад хүмүүс рүү буу шагайж дайрч довтолбол харилцан буудалцахад болох л юм" хэмээв.
Сэтгэл судлал талаас анчин хүнийг сэтгэцийн эмгэгтэй гэж шууд тодорхойлдоггүй ч дийлэх нь тодорхой зүйлээ зөвхөн зугаа цэнгэлийн үндсэнд хүч хэрэглэн тарчлаах нь sadism буюу харгис хүнлэг бус сэтгэл зүйтэй байгааг илтгэдэг гэж үздэг.
Зарим тохиолдолд хэдий хүмүүсийн буруутай үйл ажиллагаагаас ч гэлээ нэгэнт амьтадын тоо толгой харьцаа алдагдах, галзуурсан өвчин туссан араатнууд суурин бүс рүү нэвтэрч хүн рүү дайрах, зүй бус нохойн үржүүлгээс үүдэлтэй зэрлэг ноход олширсноос байгалийн эко системд хохирол учруулахуйц хэмжээний үед анчинг хөлсөлж хэргийг нь гаргах тохиолдол байдаг.
Гэвч энэ нь нэгэнт хүмүүсийн өөрсдийн буруутай үйл ажиллагаагаас үүдсэн үр дүнг зайлшгүй шаардлагаар түрдээ намжаах л арга юм.Зугаа цэнгэлийн үндсэн дээр амьтны амь хороож буй хүмүүс бол сэтгэл зүйн хувьд маш харгис хэрцгий, хууль төдийхөнд захирагдаж биеэ барьж буй араатнууд гэж хатуухан хэлэхэд нээх буруудахгүй болов уу.
Зарим хүнд тэр дундаа эрчүүдэд төрөлхийн ангийн зөн совин байдаг. Гэхдээ энэ ангийн инстект буюу зөнг буудлагын спортоор хичээллэж амжилт гаргах, эсрэг хүйстнээ өөрийн болгох, аливаа ажлыг өөрийн болгох, хөдөлмөрлөж хүссэн зүйлээ авах зэргээр хандлагаа өөрчилж болно. Дэлхий дээрх амьд амьтад бүгд л амьдрахыг хүсдэг!
Ан хийх сонирхолтой найздаа mention хийж уншуулаарай!
Мэргэжлийн сэтгэл зүйчид хандах боломжтой: 🤙 86092012

0 Comments