Судалгааны багийнхан MRI аппаратын тусламжтай амрах үед хүний тархи хэрхэн ажилладаг болохыг олж мэдсэнийхээ дараа судалгаанд оролцогсдын оюуны болон бүтээлч чадварыг хэмжсэн тесттэй шинжилгээний хариуг харьцуулсан байна.
Ингэснээр илүү бүтээлч эсвэл шинийг санаачлагч төрлийн хүмүүс их зүүд зүүдэлдэг нь тодорхой болжээ. Үүнийг батлах томоохон жишээнүүд бол Алдарт The Beatles хамтлагийн "Yesterday" уран бүтээл, зохиолч Стивен Кингийн "Зүүд баригч" зохиол, найруулагч Кристофер Ноланы "Inception" сэтгэл зүйн триллер кино гээд дурдаад байвал маш олон бүтээл зөвхөн тухайн уран бүтээлчдийн нэг шөнийн зүүднээс гаралтай.
Тэгэхээр нойронд дуртай, зүүдний ертөнцдөө дурладаг хүмүүсээ "Уруудахын унтах идэх" гэж бүү шүүмжлээрэй. Хүн бүр өөр өөрийн онцлогтой гэдгийг энэхүү судалгаа харуулж байна. Мөн сонирхолтой зүүдний бас нэгэн бонус бол бидний стрессийг тархинаас авч цэвэрлэдэг үнэгүй эмчилгээ гэдгийг санаарай!
Мэргэжлийн сэтгэл зүйчид хандаж зөвлөгөө авах боломжтой: 🤙 86092012
0 Comments