Төрсний дараах сэтгэл гутрал гэж байдаг уу?


 Жирэмсний үед эмэгтэй хүний биед (hCG), (hPL), проэстроген зэрэг ургийн хөгжилд шаардагдах дааврууд ялгардаг мөн эстроген буюу эм даавар огцом ихэсдэгээс амархан гомдох, цочих, анхаарал үл төвлөрөх, айж түгших, нойргүйдэх зэрэг сөрөг шинж тэмдгүүд илэрдэг. Үүнийг жирэмсний үеийн хямрал гэнэ.

Харин энэ хугацаа дуусмагц "Postpartum depression" буюу төрсний дараах сэтгэл гутралтай дахин золгож болно. 😌 Төрсний дараах сэтгэл гутрал нь ойролцоогоор 6-8 долоо хоног буюу 2 сар орчим үргэлжилнэ. Учир нь төрсөн эмэгтэй хүний биед жирэмсэн үед ялгарч байсан дааврууд огцом унаж, хэвийн байдалдаа эргэн орох шаардлага тулгардаг.

Ингээд 2 сар орчмын дараагаас дааврын хувьд хэвийн байдалд шилжиж дуусаж, сексийн харилцаанд чөлөөтэй орж, харин 6 сар орчмын дараагаас дахин жирэмслэх боломжтой болдог гэж үздэг. Ер нь эрэгтэй ч эмэгтэй ч хүнд дааврын хэлбэлзэл гэдэг бол сэтгэл санааны тогтворгүй байдлыг үүсгэх гол хүчин зүйл.

Тэгэхээр эмэгтэйчүүдийн хувьд төрсний дараах сэтгэл гутрал гэдэг бол өөрөө хүссэндээ, эсвэл өөрийн дураар шийдэгддэг асуудал биш бөгөөд бие организм цаанаасаа тийм байдалтай байгааг хань ижил нь маш сайн ойлгох хэрэгтэй.

Мөн дан ганц дааврын өөрчлөлтөөс гадна шинэ хүн буюу хүүхдээ арчлах арга эвийн асуудал, санхүү мөнгө хувийн замнал сүйрсэн мэт мэдрэмж, гоо сайхан алдагдсанаас үүдэлтэй эвгүй мэдрэмжүүд гээд эмэгтэй хүний хувьд өөрийгөө гаргуунд нь гаргасан мэт хэцүү үетэй нүүр тулдаг.

Төрсний дараах сэтгэл гутралаас ангижрах тодорхой 3 арга бол:

1. Стрессийг даван туул. Маш хөнгөн бөгөөд хүч энерги шаардахгүй дуртай зүйлээ олж хийж зугаацах хэрэгтэй. Хэтэрхий хүнд ажил руу дайрвал стрессийн түвшин өсөх магадлалтай.

2. Хүчил төрөгч, шим тэжээл. Цэвэр агаар амьсгалах, шим тэжээлтэй хоол хүнс идэх нь төрсний дараах бие организмыг хэвийн байдалд оруулах гол Boost болж өгнө.

3. Тусламж хүсэх. Бүх зүйлийг өөрөө хийх биш. Нэгэнт л хүүхэд гэдэг бол эхнэр, нөхөр хоёрын хамтын бүтээл тул хүүхдээ арчлах ачааг аль болох нөхөртэйгөө хамтрах хэрэгтэй. Нөхрүүдийн хувьд эхнэрээ энэ хугацаанд асарч тойглох хэрэгтэй. Төрсний дараах амралт сайн байснаар сэтгэл гутралаас ангижрах нь хурдан байх болно.

Мөн эргэн тойрны хүмүүс нь төрсөн эмэгтэйд хэлэх үгээ цэнэх, аль болох урам зориг өгөх, асуудлыг нь хүлээцтэй сонсох зэрэг наад захын соёлыг баримтлах чухал.

Мэдээж хүн хүний бие болон сэтгэл зүйн онцлогоос хамаарч зарим эмэгтэйчүүдэд цөөн тохиолдолд төрсний дараах сэтгэл гутрал мэдрэгдэхгүй байж болдог. Нөгөө талд үнэхээр бүсгүй танд энэ сэтгэл гутрал анзаарагдахгүй байгаа бол та азтай бөгөөд үүнд талархах хэрэгтэй.

Учир нь эмэгтэйчүүдийн ихэнх хувьд нь буюу 50-75%д "Postpartum depression" тохиолддог бөгөөд үүнийг сэтгэл гутралд автаагүй эмэгтэйчүүд маань хараад "Надад ч гэсэн тохиолдох ёстой" гэсэн байр сууринаас зохиомол сэтгэл гутрал буюу Artificial depression -г үүсгэж хэвийн байгаа сэтгэл зүйгээ сүйтгэж эхэлдэг. Танд үнэхээр төрсний дараах сэтгэл гутрал тохиолдож байгаа эсэхээ мэргэжлийн хүнтэй зөвлөлдөж мэдээрэй!

Мэргэжлийн сэтгэл зүйчид хандаж зөвлөгөө авах боломжтой: 🤙 86092012


0 Comments