Эмэгтэйчүүдэд ямар төрлийн эго давамгайлдаг вэ?


 Аминчхан үзэл, өөрийгөө чухалчлах мэдрэмжийг "Ego" гэж нэрлэдэг. Би гэдэг үгнээс гаралтай ба англи хэл дээрх утгыг нь дэлгэрүүлбэл өөрийгөө үзэх үзэл, өөрийнхөө тухай санаа бодлыг хэлнэ гэж тодорхойлсон байдаг. 

Монголчилбол би үзэл. Эго буюу би үзлийг дотор нь долоон өөр төлөвт хуваадаг. Долоон өөр төлөвөөс зөвхөн нэгийг нь л эрүүл гэж үзэх ба үлдсэн зургааг нь эрүүл бус эго гэнэ. 

Тэгэхээр эго нь огт хэрэггүй зүйл бол биш. Гэвч дийлэнхдээ бидний биед эрүүл бус эгоны мэдрэмж давамгайлдаг. Эрүүл бус эго зарим нь эмэгтэйчүүдэд, зарим нь эрчүүдэд түгээмэл байх нь бий. Энэ удаад эмэгтэйчүүдэд нийтлэг ямар төрлийн эго давамгайлж илэрдэг тухай бичье. 😁

Үүнээс өмнө эрүүл бус 6 эгоны талаар товчхон дурдъя. 

1. Selfish буюу хувиа хичээсэн. Өөрийн ая тух, сайн сайхныг юу юунаас илүү чухалчилж ганцаараа амьдарч буй мэт аашлах. Үүрэг хариуцлагыг умартсан. Би л жаргах ёстой гэж бодох.

2. Pleaser буюу тааламжлагч. Дүрэм журмыг мөрддөг юм шиг харагддаг хэр нь агуулгыг чухалчилдаггүй ихэвчлэн хэлбэрддэг. Тэд сайн хүн байх гэхээсээ илүү өөрийгөө сайн хүн шиг харагдуулах гэж л хичээдэг.

3. Rebellious тэрслүү. Өөрийн бурууг мэдсэн ч зориуд зөрүүдэлдэг. Энэ төрлийн эго давамгайлсан хүмүүс хамгийн төвөгтэй нь харилцаанд буулт хийхийг мэддэггүй. Хамтын ажиллагаа, багийн ажиллагаа, гэр бүлийн харилцаанд үргэлж сөрөг харилцааг бий болгодог.

4. Manipulator. Манипулятор өөрийн эрх ашгийн төлөө замд тээглэсэн юуг ч зайлуулахад бэлэн. Бусдын зовлон зүдгүүр дээр тулгуурлаж хөлжих сонирхолтой. Энэ төрлийн эго давамгайлсан хүмүүс ихэвчлэн залилагч, амар хялбар арга сүвэгчлэгч, бооцоот тоглоомчин, хөдөлмөр шулаач, байгууллагын шимэгч, төрийн алба төсвийн мөнгө рүү санаархагчид байх нь бий. 

5. Critical шүүмжлэгч. Өөрөөсөө бусдыг шүүмжлэх, доош хийх цаашилбал доромжлох. Өөрийгөө хамгийн лаг нь мундаг нь сайхан нь гэж магтаж харин бусдын өөртөө итгэх итгэлийг үхүүлж удирдахыг хичээдэг. 

6. Enabling идэвхжүүлэгч. Зөвхөн өөрийн ая тухын тулд бусдын зовлонг арилгахыг хичээгч. Эцэст нь өөрөөрөө бахархах, өөрийгөө дөвийлгөх, магтаал сайшаалд умбах хүсэлтэй. Энэ төрлийн эготой хүмүүс бусдад тусалж байна гэж өөртөө итгүүлдэг ч үнэндээ ямар ч нүдээ олоогүй тус үйлдэх, тус нь эргээд ус болох, тус хүргэх нэрээр нөгөө хүнээ улам өөртөө итгэх итгэлгүй болгох зэрэг сөрөг үр дүнг авчирдаг. Буян үйлдлээ гээд хүүхдэд чихэр дүүрэн ундаа өгчхөөд зургийг нь дараад сошиалд цацаад байдаг хүмүүс байдаг даа?

Тэгвэл ганц эрүүл эго буюу зөв би үзэл нь товчхондоо "Өөртөө итгэх итгэл" юм. Өөртөө итгэх итгэлийн цаана хүн өөрийнхөө юу чадах чадахгүй, зөв буруугаа ялгах чадвар, өөрийгөө хүндлэх хайрлах ухаан, зорилгоо зоримог тодорхойлох чадвар, өөрийгөө танин мэдэх гээд маш олон утга агуулна. 

Гэвч хүний энэхүү эрүүл эго хожуу хөгждөг ба хүн өөрөө өөрийнхөө эрэлд гарч боловсрохоос нааш дээр дурдсан эрүүл бус эго үзэл нь л их бага хэмжээгээр илэрч байдаг. Сөрөг эго нь эргэн тойрондоо болоод өөртөө маш их стресс, төвөгтэй эрүүл бус харилцааг тарьсаар байдаг. 

Эцэст нь сэтгэл судлаачдын дүгнэснээр эмэгтэйчүүдэд "Би л жаргах хайрлагдах ёстой" "Тэрслүү зөрүүд бардам эго буюу буулт хийж мэдэхгүй, хамтрагчаасаа өөрийн буруу байсан ч уучлал гуйхыг шаардах" эго давамгайлдаг гэж үздэг. Мэдээж зарим эмэгтэйчүүдэд энэ дүгнэлт тохирохгүй. 

Дээрх хоёр сөрөг эгог хөгжүүлэхэд эмэгтэйчүүдийг хэтрүүлэн магтан дуулсан тархи угаалтын номууд /хувь хүний хөгжлийн номын худалдан авагчид ихэнх нь эмэгтэйчүүд байдаг тул эмэгтэйчүүдийг худлаа магтсан ном борлуулалт өндөр/, нөхөргүй эмэгтэй найзын зөвлөгөө, өссөн гэр бүлийн орчин буюу эмэгтэй давамгайлсан харилцаатай гэр бүл, нийгмийн нөлөө хүчтэй нөлөөлдөг.

Үүнээс улбаалж гэр бүл зохиогоод эрэгтэй хүнтэй ойлголцохгүй, өөрийгөө давамгайлсан харилцаатай байхыг шаардсан албадсан байдал их. Үнэндээ нийгэмд эрчүүдийг хүчирхийлэгч гэж харуулах нь их байдаг болохоос эрчүүд хүчирхийлэл үйлдэх хүртэл тухайн эмэгтэй хажуудахдаа сэтгэл санааны хүчирхийлэл хэр үйлдэж байсныг хэн ч сөхөхийг хүсдэггүй нь гашуун үнэн юм.

Үүний нэг жишээ "Чиний өмнө чиний буруу байсан ч уучлаарай хайраа гээд сөгдөөд гуйдаг харилцааг жинхэнэ хайр гэнэ" гээд олны танил эмэгтэй жишим ч үгүй бусад хүүхнүүдэд зөвлөөд ярьж байсныг цөөнгүй эмэгтэйчүүд сошиал дээр дэмжиж байсан билээ. Гэвч энэ хандлага нь эмэгтэйчүүдэд өөрсдөд нь хамгийн том сэтгэл зүйн зовлонг тарьж байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. 

Мэргэжлийн сэтгэл зүйчид хандаж зөвлөгөө авах боломжтой: 🤙 86092012

0 Comments