Мөн нарциссист зан чанар нь нийгэмдээ, эргэн тойрондоо тун халтай хандлага юм. Учир нь нарциссист хүний хажууд хэвийн хүн тухтай байх нь бэрхшээлтэй. Нарциссист хүн юм л бол өөрийгөө чухалчилж, өөрийгөө ярьж, олны анхааралд өртөх гэж, бусдыг өөрийн хүссэнээрээ байлгах, өө сэвтэй болгоныг шүүмжилж өөртөө таалагдуулах, өөрт нь таалагдах үгийг хэлэхийг шаардах, хорвоо ертөнц тэр чигтээ өөрийг нь гэх ёстой юм шиг хандлага гаргадаг.
Иймэрхүү хүмүүс бусдыг өрөвдөх хайрлах сэтгэлгүйн дээр бусдыг анзаарах сөхөө ч байдаггүй. Нарциссист зан чанарын эмгэгтэй хүмүүст бусдын үл ялиг шүүмж, өөрийг нь үл тоосон хандлагад тун эмзэг тусдаг бөгөөд аз жаргалтай байх ойлголт нь бусдаас хэт хамааралтай.
Онцлох шинж тэмдгүүд:
- Өөрийгөө чухалчилдаг, хэтэрхий эмзэг
- Эрх мэдэл, шагнал урамшуулал, алдар нэрд хэт ач холбогдол өгөх
- Хүч чадал, ур чадвар гээд өөрт байгаа өчүүхэн чадвараа дөвийлгөх маягтай
- Хүн ялгаварласан харилцаа, зиндаархал, нийгмийн байр суурь харах
- Өөрт нь таалагдаагүй, өөр хэв сонирхолтой хүмүүсийг дорд үзэх
- Ихэмсэг зан гаргах, бардам дүр эсгэх дуртай
- Өөрөө өөртөө бусдаас хамгийн мундаг нь гэж худлаа итгүүлсэн
- Бусдаас хамгийн сайн байхыг шаарддаг. Жишээ нь: Ажиллаж байгаа оффисоо хүртэл хамгийн үнэтэй, тансаг цэвэрхэн байхыг хүсэх ч өөрөө тэр түвшинд байж чаддаггүй.
Тэд энэхүү эмгэгээ засахгүй байснаар маш жижиг асуудалд сэтгэл санаагаар унах, үргэлж гадуурхагдсан доромжлогдсон мэт мэдрэмж авах, хэт эмзэгшиж сул дорой болох, хяналтгүй уурлах зэрэг таагүй шинж тэмдгүүдтэй үргэлж тулгарсаар байна.
Бидний эргэн тойронд "Би эмэгтэй/эрэгтэй хүн яадаг юм. Залуу/хөгшин хүн ..." г.мэт нас хүйс байр сууриар түрий барьсан, аливаа маргаанд утга учиргүй шалтгаар ялах гэдэг хүмүүс байдаг даа. Тэд ч мөн тийм байх магадлал өндөр юм.
Нарциссист хүмүүс барагтаа "Миний буруу" гэж боддоггүй. Маш том алдаа гаргах эсвэл зарим сайн чанартаа хөтлөгдөх, эерэг хүрээллийн ач тусаар өөрийн алдааг ухамсарлаж сул талтайгаа тэмцэх гэж оролддог. Эсвэл харьцангуй гайгүй шатандаа буюу зөвхөн эмзэгших хандлага нь давамгайлдаг хүмүүс асуудлаасаа ангижрах бүрэн боломжтой. Мэдээж мэргэжлийн хүнд хандвал илүү үр дүнтэй.
Мэргэжлийн сэтгэл зүйчид хандах боломжтой: 🤙 86092012
0 Comments