Маш олон судалгаагаар агаарын бохирдол нь сэтгэл зүйд нөлөөлөөд зогсохгүй цаашлаад сэтгэцийн асуудалд ч өртөх эрсдлийг нэмэгдүүлдэг болох нь тодорхой болсон.
Агаарын бохирдолд нэгээс илүү жил өртөхөд л сэтгэл гутрал, шизофрени зэрэг сэтгэцийн эмгэгийн эрсдлийг 20-30% -р нэмэгдүүлдэг. Сүүлийн үед их хотын иргэд маань нийгэмшил болоод харилцааны маш их догдолдолтой болсныг анзаарч байгаа биз?
Тэр дундаа тархины өсөлт хөгжилтийн үе буюу 20 нас хүртлэх хүүхэд залуусын тархи агаарын бохирдолд маш мэдрэг байдаг байна. Мөн хотын захын хүүхдүүд буюу агаарын бохирдол өндөртэй хэсгийн хүүхдүүд, бохирдол багатай хэсэгт амьдардаг хүүхдүүдтэй харьцуулахад илүү түрэмгий ууртай болох нь ажиглагдсан.
Гэхдээ бидний тархи болон уушги цэвэр агаар хүчил төрөгчийн тусламжтай цэвэрлэгдэж сэргэдэг тул та энэхүү эрсдлээс өөрийгөө хамгаалж тогтмол цэвэр агаарт гарч сэтгэцийн эрүүл мэндээ ч мөн хамгаалаарай!
Дашрамд дурдахад, Дэлхий эрүүл мэндийн байгууллагын тооцоолсноор агаарын бохирдол жилд 7 сая хүн буюу 1 минут тутамд 13 хүний амийг авч оддог байна. Мөн дөнгөж төрсөн хүүхдийн насыг 20 сараар багасгадаг болохыг АНУ-ын ашгийн бус эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар тогтоожээ.

0 Comments