Та ийм эцэг, эх юм биш биз?


 Сэтгэл зүйчид хандах нь аргаа барсан, тартагтаа тулсан хүний үйлдэл бишээ. Асуудлыг бага дээр нь шийдэхийг эрэлхийлдэг, сэтгэлээ торддог өөртөө болон өрөөлд хайртай хүмүүсийн соёл юм. 😊

Гэвч хүүхдийнхээ сэтгэл зүйг үл ойлгож, бүүр нэмж дарамт болдог эцэг эхчүүд маш олон бий. Хүүхдүүд сэтгэл санаагаа нээх гэж оролдох үед нь хэлдэг тааруу эцэг эхчүүдийн хамгийн болчимгүй үгс:

- Чи юу дутлаа гэж? /Дутагдах гачигдах нь зөвхөн биет зүйлээр хэмжигдэхгүй/

- Чиний төлөө би өөрийгөө зовоосон /Таныг өөрийгөө зовоогоосой гэж хүүхэд чинь хэзээ ч хүсээгүй. Өөрийгөө хайрлах саад чинь таны хүүхэд биш/ 

- Үг даагаад сурчих /Үнэндээ дотнын хүний үг л хүнд тусдаг. Муу үг даах гэдэг ойлголт байдаггүй ба үгийг тоохгүй орхих л гэж байдаг. Та хэлж байгаа үгэндээ өөрөө анхаарах хэрэгтэй/ 

- Чиний зөв ч бай буруу ч бай чимээгүй байж сур /Хүүхдээ өөртөө итгэлгүй аймхай болгохыг хүсвэл энэ үгийг хэлээрэй/ 

- Өвчтэй юм шиг сэтгэл зүйчид хандах гэлээ /Ингэж бодох нь өөрөө асуудал юм. Та өөрийн сэтгэл зүйдээ анхаарах хэрэгтэй/ 

- Би эцэг чинь, эх чинь чи миний өмнө надад таалагдахаар бай /Таны хүүхэд тусдаа ертөнц. Ингэж бодсоноос өөртөө таалагдах амьтан авч тэжээх нь хавьгүй дээр./

- Чамд ингэх эрх байхгүй /Юу ч болсон байсан хүүхэд чинь таны өмнө үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Та эцэг эхийн хувьд харин түүнийг сонсох үүрэгтэй/

- Бусдын хүүхдийг хар. Өөрийгөө хар. /Та бусдыг хар. Өөрийгөө хар. Хүн бүр л өөр өөр шүү дээ. Хүүхдээ хүлээн зөвшөөр/

- Дандаа тайлбар тавьдаг /Тайлбар сонсохгүй юм бол асуулт битгий тавь, битгий өөрийнхөөрөө дайрч буруутга/ 

г.мэт бичээд байвал дуусашгүй хүмүүжил төлөвшилд сөргөөр нөлөөлөх ухагдахууныг тавьдаг. Ямар ч эцэг эхэд заримдаа хүүхдээ битгий хэл өөрийгөө ч ойлгохгүй үе гардаг ба аливаа асуудалд мэргэжлийн сэтгэл зүйчид хандаж асуудлыг зөвөөр шийдвэрлэж байгаарай!

Мэргэжлийн сэтгэл зүйч хандах боломжой: 🤙 86092012

0 Comments