Сахар, чихрийн хэт хэрэглээ таны сэтгэл зүйг хэрхэн гэмтээдэг вэ?


 Чихэртэй ундаа, чихэртэй цай, чихэрлэг амттан гээд нэмэлтээр элсэн чихрийн орц орсон бүхий л бүтээгдэхүүн нь хүний амтлах мэдрэмжинд хүчтэй нөлөөлж алгуурханаар донтолтыг бий болгодог. Үүнийг сахарны донтолт буюу Sugar addiction гэнэ.  😎

Байхуу цайнд 2-с дээш халбага элсэн чихэр хийж уудаг, эсвэл 

100грамдаа 5грамаас дээш элсэн чихэр орсон ундааг 7 хоногт 4-с дээш удаа тогтмол уудаг бол аль хэдийн сахранд донтсоны илрэл юм. 

Нэгэнт сахранд гүн донтсон хүн нь сахрын хэрэглээгээ багасгах, сахартай зүйлээ уухгүй удахад маш амархан стрестдэг ба стресдэх үедээ сахараа үгүйлж эхлэдэг. Та бидний дунд ч чихэртэй кофе, цай, ундаа зэргээс бүрэн хамааралтай болсон хүмүүс зөндөө байдаг. Гэвч бид үүнийг нэг их тоодоггүй. 

Үнэндээ бол сахарны донтолт нь архи шиг шууд мансууруулахгүй болохоос дам хор нөлөө нь архи тамхинаас дутахгүй юм. JAMA Internal Medicine сэтгүүлд хэвлэгдсэн  доктор Хугийн судалгаагаар сахарын өндөр агууламжтай хүнс хэрэглэж хэвшсэн хүн зүрхний шигдээст өртөх магадлал өндөр болох нь тогтоогдсон. 

15 жилийн судалгааны явцад өдрийн хоолны илчлэгийнхээ 17-21 хувийг дан элсэн чихэрээр авдаг байсан хүмүүс илчлэгийнхээ 8 хувийг элсэн чихрээр авдаг хүмүүстэй харьцуулахад зүрх судасны өвчнөөр нас барах эрсдэл 38 хувиар өндөр байжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас элсэн чихрийн хэрэглээг өдөрт 25грамаас ихгүй байхыг сануулдаг. 25гр элсэн чихэр нь ойролцоогоор 100 калори юм.

Мөн элсэн чихэр нь биеийн үрэвслийг дэмжих, хавдрын эсийг идэвхжүүлэх, дархлааны ажиллах чадварыг сулруулах, цусан дахь сахарын хэмжээг огцом нэмэгдүүлэх, дотор өөхлөлтийг дэмжих гээд аль л муу бүхэн сахарнаас гаралтай. Элсэн чихэр нь ашиггүй нянгийн амьдрах таатай нөхцлийг бүрэлдүүлж биеийг өөрөөрөө эдгэрэхэд үргэлж саад хийдэг. Үүнээс улбаалж шүд хорхой идэхээс эхлүүлээд биед гадны үл ялиг халдвар орсон бол түүнийг шууд утгаараа дэмждэг юм. 

Сэтгэл зүй талаасаа элсэн чихрийн хэт их хэрэглээ нь тархины зарим химийн бодисын тэнцвэргүй байдлыг үүсгэж дофамин буюу түр зуурын аз жаргалын дааврыг хэлбэлзүүлдэг. Эдгээр тэнцвэргүй байдал нь сэтгэлийн тогтворгүй байдлыг бий болгодог гэж үздэг бөгөөд сахранд донтогсод нь ихэвчлэн огцом сэтгэл хөөрөл, эсвэл гэнэтийн сэтгэл гутралд автах хэлбэлзэл өндөртэй байдаг. 

Гэхдээ нэг сайн мэдээ нь та сахарыг бүр мөсөн хорихгүйгээр байгалийн эрүүл чихрээр орлуулж болох юм. Мэдээж хэмжээ хязгаартайгаар. Сахарын донтолтоос ангижрах хамгийн зөв арга нь жимс, зөгийн бал зэрэг байгалийн гаралтай чихэрлэг эрүүл хүнсээр орлуулах юм. Байгалийн сахар нь фруктоз агуулдаг ба энэ нь цусан дахь сахарын хэмжээг огцом нэмэгдүүлэлгүй удаан хугацаанд энерги болж өгдөг давуу талтай. Мөн таны тархийг сэргээж, хүнд хүчир ажлын жинхэнэ энергийн ундаа болж өгдөг. 

Гэвч бид энэ энергийг нөхдөг байгалийн антиоксидантыг бие нэхэх үед сахар гэж андууран элсэн чихрээр орлуулдагт гол учир байгаа юм. Байгалийн жимс, зөгийн бал зэрэг нь зөвхөн сахрын хэрэгцээг нөхөөд зогсохгүй олон төрлийн эрдэс витамин агуулдаг. Тэгэхээр сахранд донтсон хүмүүс ирээдүйд учрах эрүүл мэндийн эрсдлээ бодсон ч тэр, сэтгэл зүйн тогтвортой байдлаа бодсон ч тэр элсэн чихрээс татгалзаж аль болох байгалийн гаралтай чихэрлэг хүнсийг зохистой хэрэглэх, уураглаг шим тэжээллэг хоол хүнс хэрэглэх, нойроо сайн авах, өглөөний цайг ууж хэвших, ногоон цай бор цай ус зэрэг шингэнийг сайн авах зэрэг дадлыг хэвшүүлбэл үр дүнтэй.

Дээрх дадлыг хэвшүүлснээр ойролцоогоос 3-4 долоо хоногийн дараагаас таны бие нэмэлт сахар, сахар орсон чанаргүй бүтээгдэхүүнийг нэхэх нь эрс багасна. Үнэндээ бид биед хэрэгтэй байгаа шим тэжээлийг зөвхөн төстэй амттай хиймэл, хувиргасан хоол хүнсээр нөхдөгөөс энэ төрлийн донтолтуудад автдаг билээ. Sugar addiction буюу сахранд донтсон найзыгаа mention хийж уншуулаарай!

Мэргэжлийн сэтгэл зүйчид хандаж сахарны донтолтоос ангижрахыг хүсье: 🙏 🤙 86092012

0 Comments