Өлссөн үедээ шийдвэр гаргах гэж битгий яар.


 Бие мах бодио өөрийн хяналтад байлгах нь стрессийн түвшин гээ буулгах үндэс мөн. Гэвч сүүлийн үед учир зүггүй хоол сойх, ходоодоо хоосон байлгаж биеэ цэвэрлэх, сэтгэл санаагаа дээшлүүлэх гэж оролддог болж. 

Үнэхээр хоол сойсноор таны бие хөнгөрөөд сайхан болохгүй л бол өөрөөр хэлбэл байнгын өлөн мэдрэмж төрсөөр байвал энэ нь таны сэтгэл санааг засах биш харин ч эсрэгээрээ стрессийн дарангуйлалд өртөх суурь болдог. 🧐

Бид дуртай хоолоо идэх үед бидний тархинд аз жаргалын даавар ялгардаг. Гэхдээ хоол бол бусад донтолттой харьцуулахад харьцангуй хялбар засаж залруулж болох дадал юм. Учир нь хүний ходоод хэмжээ хязгаартай тул аз жаргалын дааврын түвшин хэсэг зуур оргилоод л буучихдаг. 

Иймд хоолыг сойж, хэт өөрийгөө өлсөөх нь таныг стресст автуулахаас цаашлахгүй. Өлөн үед хүний цусан дахь сахрын хэмжээ огцом унаж эрч хүч шууд унадаг. Ходоодонд хий дэмий хүчил оргилж, цөс хоосон ялгарч, нойр булчирхайны шүүрэл хүчтэй ялгардаг. Өөрөөр хэлбэл дараагийн хоол тэжээлийг бидний бие задлах процесс руугаа орсон байхад юу ч идэхгүй байх нь дотор эрхтнүүдээ гэмтээж эхэлдэг гэсэн үг.

Гол нь энэ биш. Бидний сэтгэл санаа өлөн хоол идээгүй үедээ уур уцаартай, цочимтгой, юу ч хийхэд бэлэн, ямар нэг шийдвэр гаргахыг хүсдэг. Бие чинь тархинд дотор чинь болохоо байлаа гэж сануулах агшинд тархи ямар нэг шийдлийг хайдаг гэсэн үг. 

Өлсгөлөн ходоодоор юу ч хийлгэж болдог гэх үг байдаг даа. Тэгэхээр бид өөрсдийгөө зовоон барин өлсөх, мацаг барих мэдэгдэхүүнгүй хоолоо сойх нь эргээд стресст автаж, буруу шийдвэр гаргах үндэс болдог болохыг Австри, Герман, Швейцарийн насанд хүрэгчдийн бүлэгт хийсэн Tamas Horvat докторын судалгаа харуулсан.

Шаардлагатай үед мэргэжлийн сэтгэл зүйчид хандан цаг алдалгүй зөвлөгөө авч байгаарай. Бидэнтэй холбогдохыг хүсвэл 🤙 86092012

0 Comments