Гэр бүлийн хүчирхийлэл гэхээр бид шууд зодоон цохионоор нь төсөөлөх нь бий. Гэвч маш жижигхэн зүйл хүртэл хүчирхийллийн илрэл байдаг юм шүү. Хүчирхийллийг даамжруулснаар тухайн гэр бүлд эрүүл бус харилцаа тогтох, мөн хүчирхийлэлд өртөж байгаа болон үйлдэж байгаа хэн хэн нь зан байдлын хувьд эвдрэх, алсдаа ямар ч утга учиргүй аз жаргалгүй зовлон туучсан амьдрал хүлээдэг жамтай 😎
Violent phase буюу хүчирхийллийн үе шатыг гурав ангилдаг. Нэгт нь цочмог хурцадмал байдал буюу анхны тохиолдол. Хоёрт нь хямралын үе. Гуравт нь эвлэрлийн үе. Өөрөөр хэлбэл хүн анх хүчирхийлэлд өртөхдөө маш цочмог хүлээж авдаг. Дараагаар нь сэтгэл санааны хувьд хямралд орж эцэстээ ийм байдалдаа дасан зохицох маягтай болдог. Энэ үе шат эсрэгээрээ ч байж болно.
Жишээ нь эхэндээ тайван эвлэрэх маягтай байснаа эцэстээ хүчирхийллийг тэсвэрлэшгүй болох. Гэхдээ заавал энэ гурван үе шатыг үзэж туулж дуустал нь хүчирхийллийг даамжруулж ямар шаардлагатай гэж? Ингэснээр таны сэтгэл зүй болон гэр бүлийн амьсгал ирээдүйд оронгоороо эргэх юм шүү.
Анзаараад байхад маш жижигхэн зүйл хүчирхийллийн илрэл байдаг. Жишээ нь эхнэр нь нөхрөө байнга загнадаг. Эхнэр нь бүх шийдвэрийг гаргах гэдэг. Эмэгтэй хүн гэдгээрээ түрий барих. Загнах зандчих захирах ёстой гэж итгэсэн хандлага өөрөө шууд утгаараа хүчирхийлэл юм. Манай эрчүүд зарим нь үүнийг инээлдэж тоглоом шоглоом мэтээр хүлээж авдаг ч үнэндээ энэ нь алсдаа гэр бүлийн харилцааг бусинуулах том шалтгаан гэдгийг ойлгох хэрэгтэй.
Хүчирхийлэл үйлдэж байгаа хүн хүчирхийлэл үйлдээд байгаагаа мэдэхгүй байх тохиолдол их байдаг. Зан байдал эвдрээд хажуудахаа улам дээрэхлхээд л. Хажуудах нь хүлцэх тусам улам л давраад. Үүнийг зогсоох ёстой гол хүн нь хүчирхийлэлд өртөөд байгаа хүн нь өөрөө юм. Гэр бүлд нэг нь давамгайлсан харилцааг хэрэв үргэлжлэх маягтай байгаа бол ийм харилцаагаар цаашид амьдарч чадахгүй гэх зоримог ханыг та босгох ёстой.
Хэрэвзээ танд хайртай л бол хүн өөрийгөө хүчирхийлэл үйлдээд байгаа гэдгээ ухаарсан цагаас энэ үйлдлээ шууд болон шууд бусаар бага багаар ч болов зогсоох л болно. Хэрэв тэгж чадахгүй бол тэр зүгээр л хүчирхийлэгч нэгэн болохоос таны гэр бүлийн хүн байх эрхтэй хүн биш гэдгийг санаарай.
Магадгүй та хүчирхийлэлд өртөөд байгаа эсвэл хүчирхийлэл үйлдээд байгаагаа мэдэхгүй, ирээдүйн гэр бүлийн аз жаргалаа үгүй хийж байгаагаа тодорхойлж чадахгүй байгаа бол мэргэжлийн хүнд зайлшгүй хандаж харилцаагаа оношлуулаарай!
Мэргэжлийн сэтгэл зүйч таныг хүлээж байна: 🤙 86092012

0 Comments