Үүнийг screen addiction буюу дэлгэцийн донтолт гэнэ. Гэхдээ энэ нь хэд хэдэн шалтгаантай. Бидний хэрэглэдэг сошиал сувагт танд хандсан ямар нэг notification ирэхэд бидний тархинд дофамин буюу донтолтод хөтөлдөг түр зуурын аз жаргалын даавар ялгардаг.
Ганцаардаж байгаа эсвэл сэтгэлээр унасан хүнд энэ нь өглөө ус уух мэт л хэрэгцээ болчихсон байдгийг хүмүүс өөрсдөө ч анзаардаггүй. Тэр дундаа таалагддаг хүнээс лайк, ямар нэг emoji хариу үйлдэл ирэх нь дофаминыг өдөөдөг.
Гэвч энэ нь бодит харилцаа биш. Бодит харилцаанаас бид серотонин, окситоцин зэрэг илүү удаан хугацаанд тогтвортойгоор сэтгэл хангалуун байх дааврыг ялгаруулдаг. Энэхүү дааврын ялгаа нь гэвэл эргээд тэрхүү даавар унасан ч хэзээ ч хүнийг амиа хорлох түвшин, сэтгэл гутралд аваачдаггүй.
Харин дофамины огцом уналт тэгэх өндөр магадлалтай. Дофамин огцом өсөж огцом буурдаг тул тэр бүр хийсвэр зүйлээс зайлсхийх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл бид дэлгэцийн хамаарлаас дофаминыг үргэлж хайж ирж байдаг гэсэн үг.
Ухаалаг төхөөрөмжүүдийн хөгжлөөс улбаалж сошиал сувгаар хязгаарлагдахгүй төрөл бүрийн тоглоом, контент, шинэ app бүрийг турших боломжтой болсон. Энэ нь эцэс төгсгөлгүй донтолтын эрэлд гарах эрсдэлд хүргэж байна.
Эцсийн дүндээ бид дэлгэцийн донтолтоор сэтгэл зүйн эрүүл мэндээрээ наймаа хийдэг. Хэт их дэлгэц ширтэж дэлгэцээс хамааралтай байснаар контентоос үүдэлтэй сөрөг хандлага, бодит амьдрал сошиал хоёрыг хамаатуулан холбох, ялихгүй зүйлийн стресс нэмэгдэх, нойрны чанар муудах, айдас түшүүр төрөх зэрэг олон сөрөг шинж тэмдгүүдтэй тулгарна.
Энэ бүхний гол шалтгаан нь ганцаардал болоод бодит амьдралаас урам зориг бага авч буй урхаг юм. Бодит спорт, бодит амьдрал, амьд харилцаа нь дээр дурдсанчлан хүнийг сэтгэл гутралд барагтаа хүргэдэггүй. Дэлгэцийн хамаарлаас бид тайвшралыг мэдрээд байгаа авч эцэстээ сэтгэл зүйн хувьд маш сул дорой болдог.
Мөн цэнхэр гэрлийн нөлөө нь зөвхөн сэтгэл зүйд нөлөөлөөд зогсохгүй хүний арьсан дахь чөлөөт радикалын тоог огцом нэмэгдүүлж хурдан хөгшрүүлдэг гэдгийг санахад илүүдэхгүй. Бас хүүхдийн тархины хөгжилд сөргөөр нөлөөлж байдаг тул бага болон өсвөр насны хүүхдүүдийг онцын шаардлагагүй dkl цэнхэр дэлгэцийг ашиглахгүй байлгах нь эрүүл мэнд талаасаа хэрэгтэй.
Дэлгэцийн хэрэглээний өдөрт санал болгож буй цаг бол 2-3. Зайлшгүй шаардлагаар олон цагаар дэлгэц ширтэх шаардлагатай ажил хийдэг бол 3 цаг тутамд бид дор хаяж 10 минут тархи болон нүдээ амрааж, агаарт алхах болон бясалгах, өдрийн хөнгөн нойр авах зэрэг эрүүл зөв сэргээшийг хэрэглэж байх нь зүйтэй.
Унтахаас ядаж нэг цагийн өмнө утас дэлгэцээс холдох нь таны нойрны чанарт сөргөөр нөлөөлөхөөс хамгаална. Мөн сэрээд нуухаа арилгаж, өглөөний цайгаа уусны дараагаар хүний тархи болон нүд бүх зүйлд бэлэн болдог ба энэ үед дэлгэц нээж үзэх нь зүйтэй.
Шаардлагатай үед мэргэжлийн сэтгэл зүйчид хандан цаг алдалгүй зөвлөгөө авч байгаарай. Бидэнтэй холбогдохыг хүсвэл 🤙 86092012

0 Comments