Импостер синдром нь ерөнхий нэр томьёо бөгөөд энэхүү синдромд өөрийнхөө аз жаргал, өөрийн амжилт, өөрийн сайн сайхныг, одоо байгаа үнэ цэнээ хүлээн зөвшөөрдөггүй бүхий л хандлага орно. Гэхдээ энэ нь ямар нэг өвчин эмгэг биш ба зөвхөн сэтгэл зүйн асуудал буюу синдром юм.
Өөрийн аз жаргалыг үгүй хийдэг буюу өөрийгөө баярлахыг хүлээн зөвшөөрдөггүй төрөл. Энэ төрлийн хүмүүс нь бусдын зовлон гунигийг хэтэрхий мэдэрдэг эсвэл бусадтай болон өөртэй холбоотой сөрөг зүйлсийг үргэлж мэдэрдэг. Тэгээд баярлаж инээхээс хүртэл айдастай болсон байдаг. "Би ямар эрхтэй гэж баярлах вэ?" "Би юу болсон гэж баярлах билээ?" "Одоо инээж баясвал хүмүүс намайг юу гэж хэлэх вэ?" г.мэтчилэн өөрийгөө хэзээ ч баярлах эрхгүй болгох.
Багын гэр бүлийн сөрөг хүмүүжил, хүчирхийлэгч төрлийн ойр дотнын хүний нөлөө, тухайн хүнийг баясахыг харж тэвчдэггүй атаархагч хүрээлэл гээд бусдын нөлөөнд хэт автсанаас энэ төрлийн хүмүүс аз жаргалаа өөрсдөө үгүй хийдэг. Үнэндээ та өөрөө өөрийгөө аз жаргалтай байлгах бүрэн эрхтэй. Өөрийгөө хайрлаж өөртөө цаг гаргах нь хувиа хичээсэн үйлдэл биш гэдгийг ойлгох хэрэгтэй.
Өөрийн амжилт, ур чадварыг үргэлж үгүйсгэдэг. Хальт дүгнэхэд даруулгатай мундаг хүн шиг санагдах ч үргэлж өөртөө сэтгэл хангалуун бус байх нь сэтгэл зүйн хувьд асуудал юм. Ингэснээр бусдын магтаалыг ч үгүйсгэх ба хөмрөөд тавьсан тогоо мэт хаалттай сөрөг хандлага давамгайлдаг. Үнэнээрээ байгаа тохиолдолд хэзээ ч битгий өөрийгөө үгүйсгэ. Тодорхой хэмжээний ур чадвар эзэмшээд тэр чадвараа үгүйсгээд байвал яг л хамгийн тунгалаг рашааныг хүртсэн ч бохир ус гударлаа гэж голохтой адил юм. Бусадтай үргэлж харьцуулагдсан орчинд өсөх, өчүүхэн зүйлд ч урам зориг огт мэдрээгүйгээс ийм хандлага суух нь элбэг.
Одоо байгаа үнэ цэнээ хүлээн зөвшөөрдөггүй. Эрүүл байна, амьсгалж байна, амьдарч байна, ертөнцийг харж сонсож мэдэрч байна гээд энэ бүхэн үнэ цэнэ. Гэтэл өөрт байгаа үнэ цэнийг анзаардаггүй үл тоодог аз жаргалын төсөөлөл нь хэтэрхий хийсвэр төрлийн импостер синдромтой хүмүүс. Нэг талдаа хэтэрхий тансаг орчинд өсөх, төгс байх гэсэн хүсэл тэмүүлэл, нэг талыг барьсан ухуулгад автах зэрэг шалтгаанууд нь энэ төрлийн синдромтой болоход нөлөөлнө.
Мэргэжлийн сэтгэл зүйчид хандаж зөвлөгөө авах боломжтой: 🤙 86092012
0 Comments