Хүн болгон л дурладаг шүү дээ. Гэвч харамсалтай нь дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хайр дурлалыг албан ёсоор сэтгэцийн өвчний нэгэн төрөл гэж хүлээн зөвшөөрч, “F63.9” хэмээх кодоор бүртгэн авчээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд дурлал нь хүнийг хэт их бодох, сэтгэл зүйн дарамтад орох, нойргүйдэлд өртөх, цусны даралт буурах, эсвэл дааврын нөлөөллөөр гэнэтийн эрч хүчтэй болох зэрэг хэвийн бус шинж тэмдгүүд илэрдэг учраас өвчний төрөл зүйлд албан ёсоор хамаатуулжээ.
Учир нь хүн дурласан үедээ хэт хийсвэрлэн сэтгэж фэнилэтэламин гэдэг дааврыг ялгаруулдаг байна. Энэ өвчин физиологийн шалтгаанаар 4 жилийн настай. Ерөнхийд нь дадад зуршил болон дур хүслийн өөрчлөлт гэж тодорхойлдог. Дурласан хүмүүсийн тархинд энэхүү даавар ялгардаг бол олон жил хамт амьдарсан хүмүүсийн тархинд эндорфин ялгаруулдаг аж.
Эндорфин нь удаан хугацааны турш таныг сэтгэл хангалуун байлгах маш хэрэгтэй даавар. Тэгэхээр хайрлалцахаас өмнө хосууд тодорхой хэмжээнд дурлаж бие биенийхээ муу талыг ч олж харахгүй гэр бүл болцгоох нь элбэг байдаг.
Мэдээж хайрлалцах гэдэг бол тусдаа сэдэв ба хайрлах нь ямар нэг өвчин биш. Ухаангүй дурлах нь хэдий жаргалтай ч таныг эрүүлээр сэтгэл тунгаахад сөрөг нөлөөтэй гэдгийг санаж явахад илүүдэхгүй юм.
Мэргэжлийн сэтгэл зүйч таныг хүлээж байна: 🤙 86092012
0 Comments