Бид яагаад үргэлж инээж, баярлаж байх ёстой вэ?


 Инээмсэглэх тэр дундаа чин сэтгэлээсээ инээх нь таны сэтгэл санаанд нөлөөлөх энгийн бөгөөд хамгийн үр дүнтэй эм гэдгийг мэдэх үү? 🤗

Таныг инээмсэглэх үед тархи стресстэй тэмцэхэд туслах нейропептид гэж нэрлэгддэг жижиг молекулуудыг ялгаруулдаг . Дараа нь допамин, серотонин, эндорфин зэрэг бусад аз жаргалын дааврууд эрчимтэй ялгардаг. Эндорфин нь бага зэргийн өвдөлт намдаах үйлчилгээ үзүүлдэг бол серотонин нь удаан хугацааны турш сэтгэл хангалуун байхад нөлөөлдөг. 

Тэгэхээр баяр хөөр, инээд догдлол гэдэг бол бидний сэтгэл зүйд эрч хүч урам зориг өгдөг энгийн бөгөөд гайхалтай арга юм. Сэтгэлийн шаналалтай үед чин сэтгэлээсээ инээх гэдэг бол хэцүү. Гэхдээ л та өөрөө өөрийгөө хамгийн сайн мэдэх учиртай. Юунд хамгийн инээд муутай буюу юунд өөрийн мэдэлгүй инээх гэдэг тэр зүйлээ туршиж үзэх хэрэгтэй. Жишээ нь элдэв хачиг жигтэй онигоо уншиж болно. Аль эсвэл зүгээр л агаарт гараад хүчил төрөгчөөр баялаг агаар амьсгалаад дотроосоо инээмсэглэж ч болно.

Ямартай ч хамгийн гол нь бид үнэнгээсээ инээх хэрэгтэй. Худлаагаасаа өөрийгөө хуурч инээх нь сэтгэл зүйг сайжруулах биш харин ч өөрийгөө нууж улам стрест автах суурь болдог. Чин сэтгэлийн инээмсэглэл нь стресний кортизол дааврыг дарангуйлагч байгалийн эм билээ. 

Баяр наадам нь бидний чин сэтгэлээсээ инээх сэтгэлийн хөдлөлд маш сайнаар нөлөөлдөг нэг хүчин зүйл юм. Иймд бид баяр наадмыг төвөгшөөх бус аль болох чин сэтгэлээсээ дагаж баярлаж сэтгэл санаагаа өөдрөг байхыг хичээх хэрэгтэй юм шүү!


0 Comments