Мах хүний сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?


 Хариулт нь мэдээж тийм 😎 . Гэхдээ энэ сэдэв бол маш маргаантай сэдэв юм. Маш олон судалгаа байдаг ба зарим судалгаанууд хоорондоо зөрөлдөх. Эсвэл зарим нь зүгээр л аль нэг талыг барьсан суртал ухуулгууд байдаг. Гол нь бид илүү амьдралтай бодитой судалгааны үр дүнтэй танилцах нь зүйтэй. 

Ерөнхийдөө бол өдөр шөнөгүй, өдөр алгасахгүй мах идэх нь бидний биед хүчиллэг орчныг нэмэгдүүлж хавдар үүсгэх магадлалыг нэмэгдүүлдэг. Мөн элгэнд ачаалал өгч, ханасан тос болон холестролын илүүдэлд оруулах эрсдэлтэй. Ингэснээр цусан дахь даралт нэмэгдэж стресний кортизолны даавар ялгардаг дам нөлөөтэй. 

Харин махан хоолноос үүдэж хорт хавдар үүсч, сэтгэл санаагаар унадаг гэж шууд ойлгох нь бас өрөөсгөл. Судалгаагаар улирал харгалзахгүй махны хэт их хэрэглээтэй хүмүүс, тодорхой хэмжээнд мацаг барьдаг ногоо жимс байгалийн гаралтай хүнс зонхилж хэрэглэдэг хүмүүстэй харьцуулахад сэтгэл гутрал, айдас түгшүүр зэрэг сэтгэл зүйн сөрөг шинж тэмдгүүд илэрсэн. 

Одоогийн судалгаануудаар мах нь сайн хүнс биш. Тунг нь тааруулах, зохистой хэрэглэх хоол хүнсний нэг гэсэн дүгнэлтэнд багтана. Хамгийн гол нь тодорхой хэмжээнд мацаг барих, ургамалан хоол идэж дотор эрхтэнүүдээ амраах нь таны эрүүл мэнд сэтгэл санаанд гайхалтай өөрчлөлтийг авчрах болно.

Мэргэжлийн сэтгэл зүйч таныг хүлээж байна: 🤙 86092012

0 Comments