Судалгаагаар ихэнх хүмүүс эерэг дурсамжаасаа илүү сөрөг дурсамжаа санадаг болох нь тогтоогджээ. Мэдээж хүн хүний онцлогоос хамаарч хүний гомдлын цэнзүүр, хариу үйлдэл харилцан адилгүй ч сэтгэл судлалын үүднээс үүнийг "Evolutionary defense mechanism" хувьслын хамгааллын механизм гэж үздэг.
Өөрөөр хэлбэл таатай дурсамжаасаа илүү сөрөг дурсамж таагүй явдлаа санаж явах нь хүн төрлөхтний хувьслын явцад өөрөө өөрийгөө хамгаалах процесын гол хөшүүрэг болдог байсан гэсэн үг. Жишээ нь хүн рүү ямар нэг араатан амьтан дайрахад тухайн амьтанг аюултай гэж санаж явах нь хүнийг аюулаас хамгаалдаг байсан тул хүн төрлөхтөн хувьслын явцад "Evolutionary defense mechanism" буюу хувьслын явцад үүссэн сэтгэл зүйн өөр өөрийгөө хамгаалах механизмтай болсон гэж үздэг.
Үүнээс үүдэж хүн гомдсон хүнээсээ болгоомжилдог, таагүй дурсамжаа марталгүй санах зэрэг сэтгэл зүйн рефлекстэй. Гэвч энэ нь орчин цагт, нийгэмшсэн ертөнцөд бидний харилцаанд сөрөг нөлөөтэйгээс гадна тухайн хүний эрүүл мэндэд ч асар нөлөөтэйг "Гомдол бол сэтгэлийн хорт хавдар" гэх нийтлэлдээ бид дурдаж байсан. Тэгвэл энэ өөрөө өөрийгөө хамгаалах механизм буюу болоод өнгөрсөн сөрөг зүйлийг аль болох уучлах мартах талаас хэдэн бяцхан зөвлөгөөг хүргэе.
1. Та өөрөө маш их хүс. Хамгийн гол нь та өөрөө, болоод өнгөрсөн зүйлээ мартахыг эсвэл уучлахыг чин сэтгэлээсээ хүсэх хэрэгтэй. Таагүй дурсамж тээж явах нь танд үнэхээр төвөгтэй байгаа үнэн л бол өөрийнхөө төлөө тэр зүйлийг мартаж уучлах хэрэгтэй.
2. Тухайн таагүй зүйлээ биш таагүй тохиолдлоос үүдэж олж авсан хэрэгтэй ойлголтоо санаж яв. Мэдээж хүн хүний таагүй явдал, гомдол харуусал харилцан адилгүй. Гэхдээ та одоо амьд мэнд байгаа л бол таагүй дурсамж биш таагүй дурсамжаас олж авсан гашуун туршлагаа олж хар. Энэ нь гомдол тээж явахаас тусдаа асуудал.
3. Ирээдүй рүүгээ алхах уу эсвэл хэзээ ч боломжгүй өнгөрсөндөө үлдэж амьдрах уу? Өнгөрснөө үргэлж санах нь өнөөдөр болон ирээдүйг тань хулгайлдаг. Өнгөрсөнөө бодох, таагүй дурсамжаа санах, дэмий санаа зовох зэрэг нь юуг ч өөрчлөхгүй. Харин өнөөдөр мөн маргааш гээд шинэ өдрүүдийг тань үгүй хийж байгааг анзаараарай.
4. Бусдын зовлон зүдгүүрийг мэдрэх гээд үзээрэй. Хүн бүрт л асуудал, зовлон бэршээл их багаар тулгамддаг. Энэ орчлонд таниас ч хүнд асуудалтай нүүр тулж байсан маш олон хүн бий. Тэдгээр хүмүүсээс одоогийн аз жаргалаа хадгалж авч үлдсэн нь маш их бий. Тэднээс урам зориг аваарай. Бусдын зовлон жаргалыг бага ч болов мэдэрдэг хүн өөрийн зовлонг гомдоллож ялархаж амьдрахгүй.
5. Уучлах. Уучлах гэдэг нь танд таагүй дурсамж үлдээсэн бүхэнтэй эргээд нийлэх тухай биш. Харин сэтгэлдээ байгаа зовуурийг үгүй хийх тухай асуудал. Уучилснаар сэтгэл уужирдаг. Үргэлж дотроо ямар нэг зүйлийг буглаж бусдад хар буруу санаж явах нь таныг хүнлэг биш араатанлаг байгааг илтгэнэ.
Мэргэжлийн сэтгэл зүйч таныг хүлээж байна: 🤙 86092012

0 Comments