Та хүүхдээ багаас нь дуулгавартай нэгэн болгомоор байна уу?


 Эцэг эхчүүдийн туйлын хүсэл бол хүүхдээ сайн сайхан амьдраасай, зөв хүн байгаасай гэх хүсэл. Харин өнгөц хүсэл нь хүүхдээ дуулгавартай, өөрийн таалалд нийцэх нэгэн болгохыг хүсдэг. 😎

Гэвч энэхүү хоёр хүсэл нь тусдаа ойлголт буюу хоорондоо харшилдах хүсэл юм. Хүүхэд том толгойллоо, үг авахгүй юм, дуулгавартай болохгүй юм, аав ээжээсээ айж ичихгүй байна гэх мэт яг л тэжээвэр амьтан авсан мэт аашлах эцэг эхчүүд цөөнгүй. 

Хатуухан хэлэхэд хүүхэд тань таны хүслээр байдаг утсан хүүхэлдэй огтхон ч бишээ. Хүүхэд бол тусдаа ертөнц. Хэрэв хүүхэд таны өөдөөс сөрж өөрийн үзэл бодлоо илэрхийлж байвал харин ч хүүхэд тань зөв хүмүүжиж байх талтай. 

Учир нь эцэг эх хүн гэдэг өөрөө төгс төгөлдөрийн эх булаг, үнэний туйл биш гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Шаардлагатай бол хүүхдээсээ ч үг сонсох үүрэгтэй. Зарим тохиолдолд хүүхдийн хэлж байгаа үг зөв байх нь бий. 

Мэргэжлийн хүмүүсийн дуу нэгтэй зөвлөдөг нэгэн бяцхан зөвлөгөө бол хүүхдээ та дуулгавартай болгох эсвэл өөрийг тань төсөөлөлд байгаа нэгэн болгохыг хүсвэл хамгийн түрүүнд та өөрөө эртнээс тийм хүн байж үлгэрлэх хэрэгтэй. 

Хүүхдийн далд ухамсарт эцэг эхийн хандлага автоматаар бичигдэж үлддэг. Тэр дундаа бага насанд нь илүү хүчтэй бичигддэг. Үүнийг Unconscious Narcissism in Relationships гэдэг. Энгийн үгээр бол хүүхэд гэр бүлийн соёл, эцэг эхийн хоорондын харилцаа, эцэг эх нь өөрт нь хандах хандлага гурвыг автоматаар далд ухамсартаа бичиж авдаг гэсэн үг.

Үүнээс улбаалж хүүхэд, нас биед хүрээд гэр бүлийн соёлын ойлголт нь хэрэв сөрөг байвал гэр бүл зохиоход нь хатуу хана болдог. Эцэг эхийн харилцаа нь сөрөг байсан бол эхнэр нөхрийн байр суурь дээр ирэхээрээ эцэг эхийнхээ дүрийг өвлөдөг. Харин эцэг эх нь өөртэй нь хэрхэн харилцаж байснаас хамаарч нас биед хүрээд эцэг эхтэйгээ хэрхэн харилцах суурь нь тавигддаг г.мэт.

Өөрөөр хэлбэл та хүүхдээ "Дуугүй бай. Том хүний өөдөөс чимээгүй бай. Буруу зөрүү ч хамаагүй дуугүй бай" гэх тусам хүүхэд чинь өөртөө итгэлгүй, өөрийгөө илэрхийлж мэддэггүй хүн болохын сацуу эцэст нь хүчээр буюу маш буруугуур тэсэрч дэлбэрч үзэл бодлоо илэрхийлдэг нэгэн болдог. 

Эргээд жаахан том болоод эцэг эхтэйгээ ярилцах дургүй, эцэг эхээ дуугүй байхыг шаардах, эцэг эхээ үл хайхрах, цаашилбал хүч хэрэглэж давж гарч байж санаа нь амардаг зан байдлын асуудалтай болох эрсдэлтэй. Үүний сөрөг гавъяа нь мэдээж муу эцэг эх та өөрөө юм шүү.

Иймд эцэг эхчүүд хэрэв хүүхдээ дуулгавартай буюу бусдын үгийг сонсож хүндэтгэдэг мэддэг болгохыг хүсвэл эртнээс та өөрөө тийм байх хэрэгтэй. Хүүхдийнхээ өмнө дууны султгаж үгийг нь сонсож сурах. Хүүхэд юу хүсч юу илэрхийлэх гээд байгааг ойлгох. Ингэснээр хүүхэд тань эргээд ийм соёлыг тархиндаа суулгах болно.

Ер нь эцэг эхчүүд бид ч яс юман дээрээ зүгээр л том болсон хүүхдүүд шүү дээ. Иймд өөрсдийгөө үнэний толь мэт харахаа болих хэрэгтэй!

Мэргэжлийн сэтгэл зүйч таныг хүлээж байна: 🤙 86092012

0 Comments