Гэр бүлийн харилцаанд хадмуудын оролцоо хэрхэн нөлөөлөх вэ?

 


Залуу гэр бүлийн томоохон асуудлуудын нэг бол хадмуудын оролцоо байдаг. Хадмуудын оролцоог сайн муу гэж хоёр хуваана. Мэдээж сайн оролцоо нь хэрэгтэй үед нь тус дэм болох, шаардлагатай үед нь хэрэгтэй зүйлийг сануулах г.мэт нарийн торгон мэдрэмж гаргахыг хэлнэ.

Гэвч ихэнхдээ сөрөг оролцоо элбэг байдаг. Хоёр өөр орчинд өсч торнисон, хоёр өөр хүмүүс нэгдэж нэг хүн болж гэр бүл болоход чамгүй асуудал тулгархын сацуу дээр нь эцэг эх нь дотоод асуудалд нь шууд оролцоно гэдэг бол асуудлыг улам бүүр хүндрүүлэх суурь болдог.

Учир нь цаг үеийн ялгаа гарах, гэр бүлийн соёлын ялгаа гарах, хүүхдээ хүмүүжүүлэх арга барилын ялгаа гарах зэрэг маш олон ялгаатай талууд гэр бүлийн асуудалд нэмэгдээд ороод ирдэг. Мэдээж ялгаатай байх нь зөв. Үүнийг хүлээн зөвшөөрөх л чухал.

Хадмуудтайгаа хэт ойр байсан гэр бүлийн салах магадлал 20 хувиар өндөр байсан судалгаа байдаг. Энэ нь мэдээж хадмуудаасаа учир зүггүй зайлсхий гэсэн үг биш. Гагцхүү гэр бүл гэдэг бол томрох тусмаа ухаан шаарддаг тоглоом гэдгийг санах чухал. Залуу гэр бүлд эцэг эх хүүхэд гэсэн ердөө гурван тогтолцоо байхад маш хялбар байдаг бол бүл нэмэгдэх тусам эсвэл илүү өргөн цар хүрээтэй харилцаа ах эгч дүү өвөө эмээ нар оролцох тусам өрхийн тэргүүн эсвэл гэргийгээс маш их ухаан шаардаж эхлэдэг.

Тэгэхээр өвөө эмээ буЮу хадмын тал тухайн бүлийн байр сууринд бүдүүлгээр оролцох нь хэн нь гэр бүлийн төлөвлөгөөг боловсруулах вэ? гэдэг хүндхэн асуудалтай тулгардаг билээ. Иймд залуу гэр бүл хамгийн түрүүнд аль болох биеэ дааж амьдрах, өөрсдийн гэр бүлийн соёлыг тодорхой болгож түүнийхээ өмнө бат зогсох, тусдаа гэр бүл шүү тусдаа асуудалтай шүү гэдгийг эцэг эхийнхээ өмнө насанд хүрсэн хүн шиг хатуу ойлгуулах чухал. Зайлшгүй шаардлагаар цугтаа амьдарч байгаа бол өөрсдийн даах ёстой хувийн асуудлаа маш сайн тусгаарлах.

Энэ нь эцэг эхтэйгээ дайсагнах бус эцэг эхийнхээ өмнө том хүн болсон шүү гэдгээ гэрчлэх тухай ойлголт гэдгийг санаарай. Мөн нөгөөтэйгүүр хадам эцэг эх өвөө эмээ нар минь ч ялгаагүй үр хүүхэддээ хэрэв сайн сайхныг хүсч л байгаа бол тэдний асуудалд орооцолдох, түүний сонгосон хүнийг шүүмжлэх, хоорондоо болж байгаа харилцааг нь сэвтүүлэх үг үйлдэл хийхээс шууд зайлсхийх хэрэгтэй. 

Бэрээ эсвэл хүргэнээ гомдоосон хадмууд охин ч үгүй хүү ч үгүй болдог гэдэг үг байдагдаа. Хэрэгтэй хүнд SHARE хийж уншуулаарай!

Мэргэжлийн сэтгэл зүйч таныг хүлээж байна: 🤙 86092012

0 Comments