Хоол идэх дон.


 Хоолны дон буюу "Food Addiction" нь ихэвчлэн сэтгэл зүйн асуудал байдаг. 😁

Та дуртай хоолоо хэмжээ хязгааргүй иддэг үү? Эсвэл зүгээр л өлсөөгүй байхдаа ч ямар ч хамаагүй хоол хүнс заавал идэх зуршилтай юу? Тэгээд нэг идсэн бол хэмжээгээ мэдэхгүй идэх, цадахыг мэдрэхгүй байх. Зав гарвал идэх, хоол бодогдох, чөлөөт цагаа хоол идэхэд л ач холбогдол өгөх зэрэг дээрх шинжүүд нь Food Addiction буюу хооллолтын донд автсаныг илтгэнэ. 

Хоолноос таашаал авах өөр хэрэг. Харин таашаал аваад ханахгүй байх эсвэл таашаал авахгүй хэр нь нэхэгдэх нь донтолын асуудал мөнөөс мөн. Ерөнхийдөө хоолны дон нь дараах шалтгаануудаар үүсдэг.

- Гормоны тэнцвэргүй байдал

- Тархины бүтцийн хэвийн бус байдал

- Эмийн гаж нөлөө

- Сэтгэл санааны болон бэлгийн хүчирхийлэлд өртөх /хоолоор сэтгэлээ аргацаадаг/

- Гэмтлийн ослын хохирогч цочролоосоо үүдсэн

- Стресстэй нөхцөл байдлыг даван туулах чадвар муутай байх

- Өөрийгөө үнэлэх үнэлэмж бага

Хоолонд донтсон хүмүүст ихэвчлэн дээрх шалтгаанууд байдаг. Гэсэн ч аль ч шалтгаан нь байсан тухайн хүнд сэтгэл зүйн эмчилгээ хамгийн сайн нөлөө үзүүлдэг. Хоолонд донтох нь алсдаа эрүүл мэндийн хувьд асуудал үүсгэх, мөн сэтгэл санааны хувьд улам бүр хүнд байдалд оруулдаг. Учир нь хүн хоолонд хэт донтсоноор биеийн галбир алдагдахаас эхлүүлээд өөрийгөө үнэлэх үнэлэмжгүй болж өөрийгөө хогийн сав мэт бодох нь бий.

Хоолонд донтох эмгэг хурц шатандаа 

- Хүний тэвчихээс илүү их хоол идэх

- Өвдөлт мэдрэх хүртэл идэх

- Зарим төрлийн хоол хүнс авахын тулд маш их хүчин чармайлт, мөнгө зарцуулах цаашилбал хулгай хийх

- Бусдаас нууцаар идэх

- Гэртээ үлдэж зөвхөн хоол идэхийн тулд л нийгмээс тусгаарлагддаг

- Архаг ядаргаа, эрч хүч буурах

- Төвлөрөхөд хүндрэлтэй, нойргүйдэл

- Тайван бус байдал, цочромтгой байдал

- Толгой өвдөх

- Хоол боловсруулах эмгэг

- Амиа хорлох бодол

Хэрэв танд эдгээр шинж тэмдгүүд илэрч Байвал хамгийн түрүүнд удаан шингэдэг нүүрс ус болох бор гурил, арвай, гурвалжин будаа зэрэг таныг эрч энергээр удаан хангах цатгалан мэдрэмжийг удаан барих хоол хүнс рүү шилжих. Дараагаар нь мэргэжлийн хүнд хандаж хандлагаа зайлшгүй өөрчлөх хэрэгтэй.

Мэргэжлийн сэтгэл зүйч таныг хүлээж байна: 🤙 86092012

0 Comments