Таргалалт сэтгэл зүйд хэрхэн нөлөөлөх вэ?


 Жингийн илүүдэл, жингээ хасах тухай сэдэв ихэд хөндөгдөж хэвийн жинтэй хүн хүртэл /тэр дундаа эмэгтэйчүүд/ жингээ хасах гэж төрөл бүрийн арга хэрэглэдэг болжээ. 

Мэдээж илүүдэл жин гэдэг бол эрүүл мэндийн дайсан мөн. Гэхдээ илүүдэл жинтэйгээ хэрхэн мэдэх вэ? Бас илүүдэл жин нь сэтгэл санаанд хэрхэн нөлөөлдөг? Бүүр цаашлаад илүүдэл жингээсээ салах гэсэн үр дүнгүй оролдлого сэтгэл зүйд яаж нөлөөлдөг талаар мэдэж авцгаая. 

Юуны түрүүнд илүүдэл жин гэдэг нь товчхондоо хүний өөхний хувь хэмжээ хязгаараас давсныг хэлнэ. Эрэгтэй хүн 23% хүртэл эмэгтэй 30% хүртэл өөхний хувьтай байхыг хэвийн гэж үзнэ. Үүнээс давах тэр дундаа дотор эрхтэний өөхлөлт, судасны өөхлөлт зэрэг нь эрүүл мэндийг сүйтгэдэг гол хүчин зүйл юм. 

Тэгэхээр хүмүүс нарийн мэргэжлийн оношлогоо эсвэл өөрийн биеийн тамирын чадамжаараа л өөхний хувиа тодорхойлохгүй бол зүгээр л бусдын жишгээр би илүүдэл жинтэй гэж өөрийгөө кодлож болохгүй юм. Эсвэл зүгээр л жингийн давцан дээрх тоонд үндэслэх нь өрөөсгөл. Учир нь бидний биед өөхнөөс гадна, ус, булчин, яс, эд эрхтэнүүд гээд жин авдаг ихээхэн зүйл бий.

Яагаад үүнийг ахин дахин дурдаад байна гэхээр илүүдэл жингээсээ салах синдром буюу өөрийн жиндээ эмзэглэж шинжлэн ухааны үндэсгүй турах гэж тэмцдэг хүмүүс огт үүнд анхаардаггүй хүмүүсийн дэргэд амьдралынхаа туршид сэтгэлийн хямралд орох эрсдэл 55%-р илүү байдаг гэсэн судалгаа байдаг. 

Та харж байсан байх. Турах юмсан гээд л санаагаа чилээгээд байдаг хүмүүс маш их стрестэй, сэтгэлийн гүн хямралд автчихсан явж байхыг. Мэдээж үнэхээр таргалалттай нь тогтоогдвол өөрийн илүүдэл жинтэйгээ тэмцэх нь зөв. Тарган байдалдаа эвлэрээд эрүүл мэндээ сүйтгэх нь зөв гэсэн санаа огтхон ч биш.

Гагцхүү хий дэмий бодлогшрох, буруу зөрүү аргаар турах гэж оролдох нь эргээд тухайн хүний сэтгэл санаанд маш хүчтэй нөлөөлдөг. Нэгэн жижигхэн жишээ дурдахад тураадаг кофе гэх зүрхийг хий дэмий ачааллуулж хүчээр калори шатаадаг хортой бүтээгдэхүүний тусламжтай дасгал хийхгүйгээр турчихлаа гэж бодоход тухайн хүн маш их баярладаг.

Гэвч эргээд нөгөөх хүн зүрхний асуудалтай болж эргээд л таргалдаг. Тэгээд эргээд өнөөх тураах кофегоо нэхэж эхэлнэ. Өөрөөр хэлбэл жингийн тоог буулгах нь зүгээр л тухайн хүний донтолт, сэтгэл зүйн асуудал болгочихсон байдаг. Би хэрхэн эрүүл байх вэ? Эрч хүчтэй байх вэ? бус зөвхөн жин дээр харагдах тоог бууруулах нэг төрлийн эрүүлжих бус сэтгэл зүйн эмгэгтэй болчихдог.

Тэгэхээр та үнэхээр илүүдэл жинтэй болох нь оношлогдсон бол шинжлэх ухааны үндэстэй буюу эрүүл зохистой хооллолт, дасгал хөдөлгөөн, нойр сайн авах, стресний түвшингээ буулгах зэрэг арга хэмжээ авах хэрэгтэй. Гагцхүү ингэхдээ та шантарч байвал мэргэжлийн сэтгэл зүйчид хандахад хэзээд нээлттэй.

Харин илүүдэл жин нь сэтгэл санаанд нөлөөлдөг үү? гэвэл мэдээж нөлөөлдөг. Стресний түвшин нэмэгдэж, цусан дахь даралт нэмэгддэг. Гэхдээ таны төсөөлж байгаа шиг тийм ч их биш. Харин жингээ зөв аргаар хасах, биеийн тамирын чадамжаа нэмэгдүүлэх нь сэтгэл санаанд юугаар ч орлуулашгүй эерэг нөлөөг үзүүлдэг болох нь тогтоогдсон.

Хамгийн энгийн жишээ та 10 сунайдаг байсан бол өөрийн хичээл зүтгэлээр 20 сунайдаг болчиход таны сэтгэл санаанд хэрхэн тусах вэ?

Мэргэжлийн сэтгэл зүйч таныг хүлээж байна: 🤙 86092012

0 Comments