Хүмүүс байгаа газар асуудал байна, хүмүүс байгаа газар үл ойлголцол байсаар л байдаг. Стрес бол бидний амьдралд тохиолдож л байдаг нэг үзэгдэл. Үүнийг хэтэрхий битгий хүндээр тусгаж аваарай. Харин таны стрес, уур уцаар, гомдол хэр хугацааны дараа бүрэн тайлагддаг вэ гэдэг л чухал асуудал юм.
Мэдээж гомдлын шалтгаан том жижгээс хамаарч тайлагдах хугацаа нь харилцан адилгүй байна. Энэ удаад явган хэрүүл буюу хүмүүс хоорондын үл ойлголцлоос үүсдэг маргааны тухай шинжилье!
1. Хэрэв таны стрес хормын дотор тайлагддаг бол. Маш сайн үзэгдэл. Та сэтгэл санааны хувьд ямар ч асуудалгүйн дээр сайхан сэтгэлтэй, хүчирхэг хүн юм. Удаан гомдол тээдэг хүмүүсийг гайхаж тэдэнтэй барьцах огтхон ч хэрэггүй. Танд тэр бүр хүнд байдаггүй уучлах сэтгэл, уужуу дотор байна.
2. 30 минутын дотор тайлагддаг бол. Таны сэтгэл санаа хэвийн байна. Ямар ч тохиолдолд түрхэн зуурын маргаан хэрэв дууссан л бол түүнээс үүдсэн стрес нь 30 минутаас дээш үргэлжлэх ёсгүй. Өөрөөр хэлбэл хүний тархи ямар ч зүйлийг зогсоо зайгүй 30 минутаас дээш бодох боломж байхгүй. Тодорхой хэмжээгээр сатаардаг. Хэрэв 30 минутаас дээш стрестсээр байвал хүн өөрөө сатаарлаа үл тоомсорлож нэг үгээр бол стрес рүүгээ дахин төвлөрч өөрөө өөрийгөө стрестүүлээд байнаа гэсэн үг. Иймд 30 минут дотроо бол та хэвийн байна. Үүнээс ч бага хугацаанд стрес тайлагдах бүрэн боломжтой шүү. Хичээгээрэй!
3. 1 цаг дотор. Асуудалтай гэж хэлэхгүй ээ. Гэхдээ аливаа үл ойлголцол, асуудлыг тодорхой хэмжээнд хүндээр тусгаж авах гээд байдаг хандлагатай байх магадлалтай. Төрөлхийн хүмүүжил, үг дуулах чадвар, сэтгэл зүйн онцлогоос хамаарч хэвийн хэм хэмжээнээс юмыг хэтрүүлэн дүгнэдэг байж болно. Дээр дурдсанчлан 30 минутаас дээш стрестэхэд нь таны тархи өөрийгөө чөлөөлөх сатаарах рефлексийг үзүүлдэг. Гэвч тэр боломжийг тархиндаа олгохгүй өөрөө стрестэхийг сонгож сунжруулаад байгаа нь алсдаа таныг улам бүүр эмзэг, сэтгэл зүйн хувьд сул дорой нэгэн болгож мэдэх тул анхаарлаа өөр зүйл рүү чиглүүлж байгаарай.
4. 1 цагаас дээш бүтэн өдөржин 24 цагийн турш. Явган хэрүүл үл ойлголцолд ийм удаанаар асуудлыг тээж байгаа бол та өөрөө асуудалтай байх талтай. Сэтгэл санааны хямрал архагшан үлдсэн, нийгэмд дээр гарах сэтгэл зүй бэлтгэгдээгүй зэрэг шалтгаанаас үүдэж ийм байдалд хүрч болзошгүй. Гэхдээ өөрөө хичээвэл энэ хандлагаа алсуураа болих бүрэн боломжтой шүү.
5. Хэд хоног түүнээс дээш бол. Та архаг стрест автсан маш жижигхэн зүйлийг ч томруулж харж хэтэрхий хүндээр тусгах хандлагатай болсон байна. Энэ үед зайлшгүй мэргэжлийн хүнд хандаж стресээ бага багаар бууруулах хэрэгтэй. Бүүр цаашилбал стресний дааврыг дарангуйлах эмийн эмчилгээ ч шаардагдаж болдог. Ийм хандлага нь таныг ямар ч аз жаргалгүй нэгэн болгож амиа хорлоход ч хүргэж болдгийг анхаараарай!
0 Comments