Хэрэв та хүүхдээ амжилттай сайн хүн болоосой гэж бодож байгаа бол өсвөр насанд нь.


 Онц дүн авах гэдэг амьдрал дээр, нийгэм дээр амжилттай явнаа гэсэн баараггүй баталгаа биш. Мэдээж энэ нь онц сурахгүй байх нь зөвөө гэсэн утга ч бас биш л дээ. 🤗

Нобелийн шагналт сэтгэл судлаач Даниэл Канэман нэгэн сонирхолтой судалгаа хийжээ. 30+ насныхан дунд нийгэм дээр хангалттай байр сууриа олчихсон амьдралдаа сэтгэл хангалуун байгаа болон сэтгэл хангалуун бус хөлөө олоогүй хүмүүсийг хооронд нь харьцуулахад хамгийн том зааг нь өсвөр насан дээр нь харагдсан байна.

Амжилттай яваа дийлэнх хүмүүс өсвөр насандаа зорилгоо маш сайн тодорхойлчихсон, зорилгоо хөрсөн дээр буулгаж харж чадсан байжээ. Мөн зөв хандлагыг өсвөр насандаа маш сайн суулгасан байв. Харин төдийлөн амжилтгүй учраа олохгүй яваа дийлэнх хүмүүс өсвөр насандаа хийцгүйрсэн, буруу зуршилд автсан, эсвэл зүгээр л хичээлдээ л сайн дүн авахын төлөө цагаа үрдэг байж.

Сэтгэл судлаач хэлэхдээ "Хийж буй зүйлийн үнэ цэнийг дагаж мөнгө ирдэг шиг сурсан зүйлийн үнэлгээ болгож дүн тавигддаг. Гэхдээ сурах зүйлээ сурсан бол багшийн үнэлгээ ямар байх нь тухайн багшийн л асуудал" гэжээ. Энэ тухайн эцэг эхчүүд маань өөрсдөө өсвөр насны хүүхэддээ ойлгуулах, дүн үнэний илэрхийлэл амьдралын баталгаа болсон чухал зүйл биш юмаа гэдгийг өөрсдөө ч сайн мэдэж байх хэрэгтэй.

Өсвөр насанд хүүхдийг биеийн тамираар хичээллүүлэхэд мэдэгдэхүйц сайн үр дүн өгдөг. Өсвөр насанд хүүхэд өсч томрохын сацуу булчин суух, хурд нэмэгдэх гээд спортын чадамж нь сайжирч байдаг. Яг л үүнтэй адил тархи ч гэсэн маш хурдацтай өсдөг. Өсвөр насанд суулгасан хүч бяр, хурд, тэсвэр гээд спортын чадварууд тухайн хүнийг насан туршид нь дагадаг. Нэг үгээр бол өсвөр насанд нь спорт, урлаг, оюун санаа, эрдэм, ур чадвар, хандлага, амьдралыг үзэх үзэл гээд суулгасан бүх л хэрэгтэй зүйлс нь насан туршийн хөрөнгө оруулалт нь болдог.

Иймд та өсвөр насны хүүхэдтэй бол, амжилттай хүн болгохыг хүсч байгаа бол эртнээс түүний зорилгыг олж мэдэх хэрэгтэй. Зорилгоо тодорхойлоход нь ерөнхий боловсролын хичээл маш сайн тус болно. Хүүхэд тань хичээлийг дүнгийн төлөө бус танин мэдэх дур сонирхлын үндсэн дээр судлаж байх ёстой. Тэр олон хичээлүүд зарим нь хэрэг болохгүй нь үнэн. Гэвч хүүхдийг зорилгоо олоход туслаж ерөнхий боловсрол гэж байдаг.

Энэ насанд суулгаж өгсөн зөв хандлага, зорилго тухайн хүүхдийн насан туршийн хөрөнгө болдог. Хамгийн гол зүйл нь зорилго. Тэгээд түүнийхээ төлөө зүтгэх хандлага юм. Өсвөр насны хүүхдэд маш их боломж байдаг. Мэдээж өсвөр наснаасаа хойш ч гэсэн зорилгоо тодорхойлоод зүтгэхэд хэзээд оройтохгүй ч яг өсвөр үетэй харьцуулахад боломж бага багаар буурсан байдаг.

Насны багад эрдэм сурахад залхуугүй бол нэн сайн гэж зүгээр ч нэг үг биш шүү!!!

Мэргэжлийн сэтгэл зүйч таныг хүлээж байна: 🤙 86092012

0 Comments