Ямар тохиолдолд эрэгтэй хүн СЕКСээс бүрэн дүүрэн таашаал авч чаддаггүй вэ?


 Ямар тохиолдолд эрэгтэй хүн СЕКСээс бүрэн дүүрэн таашаал авч чаддаггүй вэ? ☹️

Эр хүн бүр л сексээс дээд зэргийн таашаал авахыг эрмэлздэг. Бүүр одоо авч байгаа таашаалдаа ч үл ханаж илүү ихийг хүсэх нь цөөнгүй. Бэлгийн таашаал гэдэг нь биднийг бэлгийн харилцаанд орох, орохоор зэхэх үед өнчин тархинаас ялгардаг окситоцин, допамин, серотонин зэрэг дааврын үр дүнг хэлж байгаа. Энгийн үгээр хэлбэл аз жаргалын даавар. Тэгвэл бэлгийн харилцаанаас таашаал авах гэдэг нь угтаа энэхүү даавруудыг хэрхэн зөв ялгаруулж, үнэ цэнэтэй байлгах тухай асуудал юм. Түүнээс биш бэлэг эрхтэний хэмжээнд асуудал бараг л байдаггүй.  

1. "I don't enjoy sex" буюу "Би сексээс таашаал авдаггүй" гэсэн бодол, одоо байгаа харилцаагаа өөрөө сэтгэл дотроо үгүйсгэж, таашаал мэдрэхдээ бус үгүйсгэхдээ төвлөрч өөрийгөө кодлосноор сексээс таашаал авахаа больдог. Эсвэл өөр ямар нэг илүү мэдрэмж мэдрэх ёстой юм шиг итгэдэг. Энэ нь сэтгэл зүйн өөрчлөлттэй холбоотой бэлгийн дур хүсэл буурах үзэгдэл юм.

2. Том гүзээ. Өөхлөлт. Том гүзээтэй чалхтай эр гэж та лав дуулаагүй л байх. Хэт таргалалт, тэр дундаа хэвлийн таргалалт бол эрчүүдийн хувьд хамгийн том дайсан юм. Эрэгтэй хүний гол даавар болох тестостерон дааврын нийлэгжилтийн гол садаа бол өөх тэр дундаа хэвлийн таргалалт юм. Түүнээс үүдэж эрхтэн бүрэн хөвчрөхөө больж дагаад сексээс таашаал авахаа больдог. Мэдээж гүзээ гэдэг бол зөвхөн сексийн чадвараас гадна эрүүл мэндэд асар хор хөнөөлтэй зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс бэлгийн чадвар чалхаа нэмэгдүүлж, илүү их таашаал мэдрэхийг хүсвэл нэн даруй гэдсээ хасч эрүүлжээрэй.

3. Булчингийн дутагдалтай байх. Хэдий таргалалтгүй ч гэлээ  булчингийн дутагдалтай буюу хэт туниа муутай эрчүүд байдаг. Булчин масс байх ёстой хэмжээнээс бага байна гэдэг мөн л тестостерон даавар бага ялгарах шалтгаан болдог. Мөн дасгал хөдөлгөөн хийдэггүйгээс хэвлий, аарцаг нуруу, бөгсөн биеийн цусан хангамж муудаж чалхтай сайн эр байхын тухай бодоод ч хэрэггүй. Тэгэхээр эрчүүд гар дээр сунайхаас эхлүүлээд тодорхой хэмжээнд дасгал хөдөлгөөн тэр дундаа, хүчний дасгал хөдөлгөөн хийснээр асуудлаа шийдэх боломжтой.

4. Муу зуршил. Эрүүл мэндийн байдал. Ерөнхийдөө 2 дахь зөвлөгөөтэй агаар нэг ч залуучууд гүзээ сууж таргалах хүртлээ нэг их тоодоггүй. Жишээ нь өнөөдөр эрч хүчтэй л байвал архи, тамхины замбараагүй хэрэглээтэйгээ эвлэрчихсэн явж байдаг. Гэвч эдгээр хорт муу зуршил нь алхам тутамдаа эрүүл мэндийг алж дагаад бэлгийн чадавх, түүнээс авах таашаалыг огцом бууруулдаг.  

5. Хэт их порно үздэг. Гар хангалга хийдэг. Порно үзэх үед тархинд зохиомлоор секс хийж байна гэсэн дохио өгдөг. Ингэснээр порно тогтмол үздэг хүнд бэлгийн харилцааны талаар өөр мэдрэмж суудаг. Сексийг порно кино шиг төсөөлдөг болчихдог. Ингэснээр энгийн бэлгийн харилцаанаас таашаал авахаа болино. Порно киноноос авдаг мэдрэмжээ сескээс нэхэж эхэлдэг. Элдэв гаж секс хүсч эхэлнэ. Гэвч тэр бүрээсээ таашаал авахгүй. Цаашлаад энэ хүсэл нь эцэс төгсгөлгүй үргэлжлэх ч таашаал авах нь ховор. Порно кинонд донтох эмгэг бол орчин цагт бие даасан сэтгэцийн өвчин болсон. Дараагийн сэдэвт порно киноны сөрөг нөлөөний тухай дэлгэрэнгүй бичих болно. Харин гар хангалга тогтмол хийх нь мөн л порно киноны нөлөөнөөс үүддэг ба бэлгийн харилцаанаас авах таашаалыг их бага хэмжээгээр бууруулж бэлэг эрхтэний хөвчрөлд ч таагүй үр дагавар авчирдаг байна. Мэдээж түрүү булчирхайнд массаж болох зорилгоор цөөхөн тоогоор гар хангалга хийх нь сөрөг биш харин ч эерэг нөлөө үзүүлэх нь бий. 

6. Гар хангалга секс хоёрыг хослуулах. Тархи яг аль харилцаанаас нь илүү таашаал авахаа мэдэхээ больдог. Та тогтмол бэлгийн харилцаанд орсон л бол бол гар хангалгаа зогсоогоорой.

7. Стрес. Ажлын ачаалал. Маш их ачаалалтай ажиллаж, дээр нь стрестэй байгаа хүн юун секс манатай байх нь гарцаагүй. Иймээс энэ төрлийн бэлгийн асуудалтай хүн стресээ тайлж өөрийгөө амраах нь л хамгийн зөв эмчилгээ болдог.

8. Нойр дутуутай явах. Нойр бол бэлгийн амьдралын гол эм юм. Анзаарсан бол та гүн нойрондоо автаад сэрэхэд таны бэлэг эрхтэн хөвчирсөн байдаг. Заримдаа нойтон зүүд зүүдлэх нь ч бий. Энэ таны бэлгийн амьдрал хэвийн байгааг илтгэнэ. Унтах үед эр хүний тестостерон даавар хамгийн ихээр ялгарч, эр бэлгийн эсүүд олон тоогоор үйлдвэрлэгддэг. Тэгвэл нойр дутуутай явбал ямар үр дүн хүлээж байгаа нь ойлгомжтой биз?

9. Хамтрагч нь таалагдаагүй. Хэдий цөөхөн тохиолдол ч эрчүүд ч бас ариун цэвэр, үнэр зэрэгт ач холбогдол өгдөг. Яагаад ариун цэврийг цохож бичиж байна вэ? гэхээр эрэгтэй хүний хүсч хүлээсэн сексийн харилцааны хамтрагч нь эвгүй үнэртэй, ариун цэврийн хувьд бохир талдаа байвал дур гутах нь бий. Үүнээс шалтгаалж цааш цаашдын бэлгийн дур хүсэл унтардаг. 

Эцсийн эцэст бэлгийн дур хүсэл, түүнээс таашаал авах эсэхээ эр хүн та өөрөө л шийддэг!

0 Comments