Тэгвэл зүгээр л сэтгэл зүйч нэр зүүдэг, үйлчлүүлэгчийнхээ зовлон шаналалыг ойлгодоггүй, хүнийг мөнгө гэж хардаг, дипломын гол болсон сэтгэл зүйч нарыг хэрхэн таних вэ? Тэднийг таних маш амархан. 😎
1. Тэд зөвхөн онол ярьдаг. Яг тулаад ирсэн үйлчлүүлэгчдээ "Судалгаан дээр ингэдэг, номон дээр тэгдэг, эмэгтэйчүүд ийм байдаг, эрчүүд тийм байдаг бла2" гэх мэт үхмэл онолоор зөвлөгөө өгдөг. Энэ нь хөрсөндөө буудаггүй. Мэдээж онол болон судалгаа чухал ч гэсэн яг тулаад ирсэн үйлчлүүлэгчээ мэдэрч зөвхөн тухайн хүнд нь тохирсон зөвлөгөөг нь өгөх ёстой. Яс юман дээрээ хүн гэдэг бодьгал чинь бүрэн судлагдаагүй байгаа амьтан шүү дээ. Иймд зөвхөн онол яриад байвал үйлчлүүлэгчийн хувьд сэтгэл нь засрах биш харин ч бүүр "Би л болохгүй байгаа юм байна" гэсэн мсжийг аваад буцдаг.
2. Тэд жендэр ярих дуртай. Тэр дундаа эмэгтэйчүүдийн эрхийн талаар. Учир нь эмэгтэйчүүдийн эрхийг ярихад ямар ч тэнэг хүн ухаалаг харагддаг гэдгийг тэд мэднэ. Эсвэл өөрөө эмэгтэй сэтгэл зүйч бол зөвхөн өөрийн өнцгөөс ойлгож, бичиж, зөвлөгөө өгөх гээд байдаг. Анзаарвал "Эмэгтэй хүн бол угаасаа ийм, эмэгтэй хүн хайрлагдах ёстой, эмэгтэй хүн жаргах гэж төрсөн, эмэгтэй хүн нэгт, эмэгтэй хүнийг хүндэл бла2" гэх мэт. Хэдийгээр эр эм хүмүүст өөр өөрийн онцлог байдаг ч гэлээ эрх үүргийн тухайд аль нэг тал руу хэзээ ч хазайлгаж болохгүй. Сэтгэл зүйч хүн өөрөө ямар ч хүйстэй байсан, эр эм аль аль хүнийг нь ойлгож хүнийг хүн гэдэг талаас нь зөвлөж мэддэг байх хэрэгтэй.
3. Тэд зөвхөн үйлчлүүлэгчдээ таалагдах зүйлийг ярьдаг. Мэдээж үйлчлүүлэгчийнхээ чихэнд таатай зүйл хэлж, сэтгэлийг нь засах нь зөв ч гэсэн илт буруу зүйл дээр нь хүртэл "Ёстой зөв. Чи өөрийгөө л бод, энэ хорвоод бла2" г.мэт тухайн хүний муу хүслийг нь биелүүлсэн өөхшүүлсэн үг урсгаад байж болохгүй. Тэр дундаа гэр бүлийн асуудал яриад орж ирж байгаа хүнд цаад хүнтэй нь огт уулзаагүй байж шууд нэг талд нь оноо өгөөд явуулчихвал гэр бүлийн асуудлыг нь засах биш улам бүр хүндрүүлж орхидог.
4. Тэд сайн ажвал сошиал дээрээ өөрийн буруу сэтгэл хөдлөлөө бичих, эсвэл бусдын юмыг хуулж тавих хандлагатай. Эхнийх нь буюу өөрийн буруу сэтгэл хөдлөлөө хянаж чадахгүй байгаа хүн бусдад сэтгэл зүйн зөвлөгөө өгнө гэж хэзээ ч байхгүй. Тэр хүн мянга мэдлэгтэй байгаад өөрийнхөө сэтгэл зүйн онцлогийг ойлгоогүй явж байвал суурьгүй өндөр барилга мэт л хэзээ мөдгүй ганхана. Хоёр дахь нь бусдын юмыг шууд хуулж тавьдаг. Ярилтгүй биздээ. Өөрөө бичих мэдлэг ур чадвар байхгүй дээр нь ёс зүйгүй хүн л бусдын юмыг хуулдаг шүү дээ.
5. Үзэл бодлоо хутгадаг. Бичиж байгаа ярьж байгаа зүйлс хэт их үзэл бодолтой хамаатай. Эхэнд бичсэн буюу онол судалгааг бид огт үгүйсгээгүй, байх ёстой. Тэрхүү судалгаан дээрээ үндэслэж нөгөө хүнээ мэдрэх ёстой. Гэтэл юу ч сурч мэдээгүй хүн бол өөрийн үзэл бодол нь л мэдлэг болж явдаг. Мэдээж өөрийн үзэл бодолтой байх ёстой ч гэсэн сэтгэл зүйч хүн хэзээ ч үүнийгээ ажилтайгаа хольж хутгах ёсгүй. Хэрэв сэтгэл зүйч хүн үзэл бодлоороо зөвлөгөө өгөх юм бол зүгээр л тухайн үйлчлүүлэгчийн ойр дотны мэргэжлийн бус хүний байнга хэлдэг зөвлөгөөтэй л адил сонсогдоно шүү дээ. Ийм зүйлд мөнгө төлөх нь утгагүй биш үү?
6. Тэд цаг болон төлбөрт хэт ач холбогдол өгдөг. Үйлчлүүлэгч мөнгөө төлсөн л бол авсан гэсэн шиг үйлчилгээгээ тааруу өгнө. Мэргэжлийн ёс зүй гэж байхгүй. Дээр нь хэт хатуу цаг бас өндөр төлбөр. Мэдээж хүн өөрийгөө үнэлэх нь зөв ч гэсэн, цаг баримтлах нь чухал ч гэсэн сэтгэл зүйч дээр очиж байгаа хүмүүс маш том асуудалтай л байдаг байхгүй юу. Ярилцаад явж байхад цагаас бага зэрэг хэтрэх юм байж л байна. Бас хахаж цацсан мөнгөтэй хүн сэтгэл зүйч дээр нэг их очоод байхгүй л болов уу? Иймд нийт үйлчлүүлэгчдийнхээ эрх ашигийг нэн тэргүүнд тавьж, цаг төлбөр дээр уян хатан, ёс зүйтэй байх нь хамгаас чухал.
Бид сэтгэл зүйн зөвлөгөөний төлбөртэйгээ харьцуулахад үйлчлүүлэгчдэдээ хэд дахин илүү үнэ цэнэ өгөөд явуулахыг зорьдог.
Мэргэжлийн сэтгэл зүйч таныг хүлээж байна: 🤙 86092012
0 Comments