Өсвөр насанд хөвгүүдийн сэтгэл зүй, зан байдал хэрхэн өөрчлөгддөг вэ?


 Өсвөр насанд хөвгүүдийн сэтгэл зүй, зан байдал хэрхэн өөрчлөгддөг вэ?

1. Хөвгүүд бие даасан шийдвэр эрс шийдэмгий зан авир гаргах хандлагатай болдог. Эцэг эхчүүд энэ үед цочирдож хүлээж авдаг бөгөөд хүүхэд нь урьдийн адил дуулгавартай байхаа ч больдог. Гэлээ гээд энэ нь буруу хүмүүжиж байна гэсэн үг биш юм. Энэ нь зүгээр л тэдний онцлог. Тэд өөрсдийгөө том болсоноор мэдэрч, бие даасан шийдвэр гаргаж байж өөртөө итгэлтэй болдог. Хэтийдсэн буруу шийдвэр л гаргаагүй бол хүүхдээ өөрийг нь өөрөөр нь алдаа дутагдлыг нь ойлгуулж, зөв өнцөг рүү чиглүүлж өгөх л чухал юм.

2. Шинэ бүхнийг л туршиж үзмээр санагдана. Хэдий харахад том болсон ч хүүхэд чинь хүүхэд чигээрээ л байгаа. Тэдний чихэнд шинэ соргог юу дуулдана тэр бүрлүү тэмүүлж үздэг. Учир нь сая нэг биеэ дааж авч явахаар хэмжээнд хүрч байгаа учир тэдэнд хорвоо ертөнцийн юмс бүхэн сонин. Тиймдээ ч муу зүйлд уруу татагдах нь амархан байдаг. Эцэг эхийн зүгээс хөвгүүдээ ирээдүйд хэрэгтэй зүйлд нь л хорхойшуулах хэрэгтэй юм.

3. Бэлгийн дур хүсэл төрж эхэлнэ. Хөвгүүдийн биед өсвөр наснаас эхэлж өсөлтийн даавар эрчимтэй ялгарахын сацуу тестостерон даавар хамгийн ихээр ялгардаг. Энэ үед бие өсөхөөс гадна бэлгийн бойжилт эрчимтэй явагдаж, сахал үс ургах, хоолой бүдүүрч, булчин масс нэмэгдэж, өөх багасах зэргээр нас биед хүрсэн эр хүний шинжийг бүрэлдүүдэг. Тэгэхээр бэлгийн дур хүсэл хэвийн хүнээс ч илүү төрдөг юм. Нойтон зүүдийг идэвхтэй зүүдэлнэ. Төмсгөнд эр бэлгийн эс хангалттай хэмжээнд боловсорсон үед нойтон зүүд зүүдэлдэг ба энэ нь хэвийн үзэгдэл билээ. Гэвч эрт үрийн шингэнээ их хэмжээгээр гадагшлуулж бэлгийн харьцаанд орвол мөгөөрс бүрэн ясжиж өсөлт зогсдог. Иймээс хөвгүүдээ ядаж 16 цаашилбал 18 хүртэл нь бэлгийн харилцаанд орох, гар хангалга хийх зэргээс сэргийлэх талаас нь анхаарах хэрэгтэй. Адаглаад л насанд хүрэгчдэд зориулсан кино, зураг зэргээс ангид байлгах нь эцэг эхийн үүрэг юм.

4. Наанаа ширүүн мэт ч цаанаа маш эмзэг. Хөвгүүд охидоос ялгардаг онцлог нь сул дорой байдлаа ил харуулдаггүй. Наанаа хэдий бардамнаж байв ч дотроо охидоос ч дутахгүй эмзэглэж байдаг тул өсвөр насны хөвгүүдэд хэлэх үгээ цэнэж байхгүй бол сэтгэл зүй ийм тогтворгүй үедээ амиа хорлох тухай хүртэл боддог нь нууц биш юм.

5. Өөрийн шүтээнтэй болдог. Хэн нэгэн дуучин эсвэл тамирчин гээд урлаг спортын шүтээнтэй болж тухайн хүнээ дуурайх хандлага гаргадаг. Мэдээж энэ үед нь буруу үлгэр дуурайлал болохуйц хүнийг шүтэж байгаа эсэхэд нь л анхаараарай. Түүнээс биш "Ийм юм шүтэж байхаар эцэг эхээ шүт бла2" гэсэн улиг болсон үг бүү хэлээрэй.

6. Найз нөхдөө чухалчилдаг. Энэ үед л олноороо нийлж өөрийг хүрээллээ бий болгож найз нөхрөө илүүтэй олдог учир хамгийн хань болох хэн нэгэн нь түүний найз байдаг. Эцэг эхээ тоохоо больсон мэт санагдах ч энэ хэвийн үзэгдэл гэдгийг ойлгоорой.

7. Эсрэг хүйсний хүүхэдтэй үерхэх орлодлого. Тэд өөрсдийгөө эр хүн гэж хамгийн ихээр мэдрэх нэгэн том шалтгаан нь эсрэг хүйстнээ шохоорхох дурлах үйл явц юм. Гадаад үзэмж гоо сайханд тэд ухаангүй татагдана. Хэт хийсвэр сэтгэлгээнд хөтлөгдөнө. Буруу үерхэл, эрт бэлгийн харилцаанд орохоос эрс татгалзахыг эцэг эхчүүд найз шиг нь илэн далангүй ярилцаж зөвлөөрэй.

Мэргэжлийн сэтгэл зүйчтэй холбогдох: 🤙 86092012

0 Comments