Уй гашуу, харуусал, хүчирхийлэл, дарамт, хэрүүл, хувийн нууц алдагдах, эрх чөлөө боомилогдох, хагацах, ганцаардах, айх ... гэх мэт энэ бүх шалтгаанууд таны сэтгэлийг өвтгөж байдаг юм. Сэтгэлээ удаан өвтгөж явсанаар биеийн эрүүл мэндэд хүртэл хор хөнөөл учруулж, амьдралын чанар эрс мууддаг.
Сэтгэлийн өвдөлтөөс болж хүний биед тухайлбал толгой өвдөх, толгой эргэх, булчин чилэх тэр дундаа хүзүү, гүйлгэх, хэвлийгээр өвдөх, дотор муухайрах, амьсгал бачуурах, гар хөл салгалах зэрэг таагүй шинж тэмдгүүд илэрнэ. Мөн үүний дараагаар сэтгэл зүйгээ засч чадаагүй явсанаар түрэмгийлэл, хүчирхийлэл үйлдэх, согтууруулах ундаа, мансууруулах хэрэглээнд донтох, мөрийтэй тоглоомонд автах, хоолны эмгэг, эрсдэлтэй зан үйл, амиа хорлох хүртэл үйлдлийг үзүүлэх бүрэн эрсдэлтэй нөхцөл байдал хүлээж байдаг.
Анхаарлаа өөр хэрэгтэй зүйлд төвлөрүүлэх, дасгал хөдөлгөөн бясалгал агаарт гарах гүн нойрондоо автах зэргээр өөрийгөө цэнэглэж эмчлэх, сайхан мэдрэмж хэн нэгэнтэй уулзах зэргээр арга хэмжээ авч болно.
Хэрэв мэргэжлийн хүнд хандвал таны сэтгэл зүй, дотоод зовлон шаналалыг ойлгоод зогсохгүйгээр шалтгааныг олж тодруулан өргөс авсан мэт өөрчлөх бүрэн боломжтой. Магадгүй бид заримдаа жижигхэн зүйл дээр маш их өвдөлтийг мэдэрдэг шүү дээ. Иймд сэтгэлийн өвдөлтөө хүчээр дарж үл тоох бус эрт дээр нь шийдлийг нь хайж олоорой!
Мэргэжлийн сэтгэл зүйч таныг хүлээж байна: 🤙 86092012
0 Comments