Мөнгө хүний сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?


 Материаллаг зүйл эд баялаг нь хүний зайлшгүй хэрэгцээ болон тансаглал гэж хоёр хуваагддаг. Зайлшгүй хэрэгцээгээ нөхөх нь бидний амьдралд байх ёстой зорилго. 🤓

Харин тансаглал бол заавал байх ёстой зүйл биш. Гэхдээ тансаглалыг хүмүүс шунаж шуналых нь гол хөшүүрэг нь мөнгө болдог. Шуналаа гүйцээхийн тулд мөнгөнд донтдог. Мөнгөний донтолт бол мансууруулах бодис, архи тамхины адил өөрийн эрхгүй нэхэгдэж байдаг нэг төрлийн эмгэг юм. Тэгэхээр мөнгө нь бидний сэтгэл зүйд хүчтэй нөлөөлдөг гэсэн үг юм.

Дэлхийн хамгийн баян хүн ч зүгээр суухгүй мөнгөө өсгөх арга зам сүвэгчилж байдаг нь нууц биш. Гэхдээ мөнгийг үгүйсгэх, үзэн яд гэсэн ойлтголтыг энд дурдах гэсэнгүй. Гагцхүү мөнгөнд шунаж донтох нь мөнгөний төлөө тухайн хүн юу ч хийхэд бэлэн болгож байдагт л гол асуудал байгаа юм.

Хэрэв баялаг бүтээх, ажилдаа хоббирох, шинэ зүйл санаачлах зэргээс мөнгө олж цаашлаад олсон мөнгөндөө биш гаргасан амжилтандаа төвлөрч байвал энэ бол мөнгөний донтолт биш ба өөрийн ёс зүйгээ хадгалж чадаж буй маш сайн жишээ.

Харин эцсийн үр дүн буюу мөнгөнд донтох нь тухайн хүнийг юу ч хийлгэж чадах сэтгэцийн эмгэгийг бий болгодог. Үүнийг "Money disorder" гэж нэрлэдэг. Бид энэ жишээг олон зүйлээс харж байгаа. Улс орны эрх ашигт сөргөөр нөлөөлөх, бусдын мөнгийг хулгайлах, хууль бус мөнгөтэй холбогдолтой бүхий л хор хөнөөлтэй ажлууд "Money disorder" буюу мөнгөний эмгэгтэй болсон хүмүүсийн гарт байдаг.

Мөнгөний эмгэгтэй болсон хүмүүс өөрийгөө үнэлэх үнэлэмжгүй, ёс зүйгүй, бусдыг бодох ухамсаргүй, үнэ цэнэтэй эрхэмлэх нандигнах юу ч үгүй болдог. Нэмж хэлэхэд мөнгөний эмгэг нь заавал баян хүнд л байдаг гэсэн үг биш. Мөнгөгүй хүн ч гэсэн ямар нэг байдлаар мөнгөтэй болохыг хүсэх, юу хийж бүтээх вэ бус яаж их мөнгө олох вэ гэж өдөр шөнөгүй бодох нь энэ эмгэгт автах нөлөө болдог. Ийм хүмүүс нь мөнгөтэй болохын тулд нийгэмд ямар их сөрөг үйл хэрэг хийдгийг хүн бүр мэднэ. Мөнгөтэй болсны дараа ч асуудлаасаа гардаггүй ба өөрийн асуудлаа шийдэх гэж бусдыг ашигласаар байдаг.

Мөн дутуугийн комплекс буюу манайхаар бол өлөн зан. Үргэлж л өөрийгөө мөнгөний асуудалтай гээд кодлочихсон байдал. Та харж байсан байх. Юм л бол бусдаас мөнгө зээлэх гэдэг зээлсэн ч эргээд мөнгөө өгдөггүй, тэгсэн хэр нь дахиад л мөнгөний асуудалтай явж байдаг. Тэдгээр хүмүүс нь "Money disorder" буюу мөнгөний эмгэгт автсан хүмүүс юм.

Санхүүгийн асуудал нь сэтгэцэд маш сөргөөр нөлөөлдөг гэдэг нь олон судалгаагаар батлагдсан. Гэвч санхүүгийн асуудалтай хүн гэж зүгээрл мөнгөгүй мөрөөрөө хүнийг хэлдэггүй. Хэдэн төгрөг олсон байсан ч хамаагүй, хэр их цалин авсан байсан ч ялгаагүй мөнгөний асуудлаас салдаггүй. Өөрөөр хэлбэл сэтгэл зүйдээ өөрөө зохиомлоор асуудал бий болгоод яваад байдаг. Яг л iphone 13 барьж, prius 30 уначхаад л юу ч үгүй хоосон гэж өөрийгөө зүхэх мэт. Үнэхээр зайлшгүй хэрэгцээ мөн үү? Үүнийг арай өөр зүйлээр орлуулж болох уу? Эсвэл би тансаглах гээд байна уу? гэдгээ ялгаж салгах нь чухал юм.

Бас тэгээд энэ мөнгийг олоход би хэнийг хохироож байгаа вэ? Хэнд баялаг бүтээж өгч байгаа вэ? гэдгээ маш сайн тунгаах хэрэгтэй. Мөнгө ёс зүй хоёр нийцэж болох ч шунал ёс зүй хоёр хэзээ ч зохицохгүй гэдгийг ухамсарлацгаая!

Мэргэжлийн сэтгэл зүйч таныг хүлээж байна: 🤙 86092012

0 Comments