Энэ нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийн сэтгэл зүй маш их ялгаатайг илтгэнэ. Бүүр нарийн судалбал эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тархины хэмжээ, хэлбэр бүтэц нь ч арай өөр байдаг. Тэр нь энэнээсээ илүү гэсэн үг биш онлцогоороо л эр эм хүмүүс хоорондоо төрөлхийн ялгаатай.
Хэдийгээр эрх үүргийн тухайд эр эм гэж ялгаж болохгүй ч сэтгэл зүйн хувьд, хосуудын харилцааны түвшинд эр эм хүмүүс бие биенийхээ сэтгэл зүйг арай өөр гэдгийг хүлээн зөвшөөрч тохирсон харилцаагаа бий болгох нь чухал. Өөрөөр хэлбэл яг өөр шигээ санаж эсрэг хүйснийхээ хүнтэй харьцах нь өрөөсгөл.
Нийтийн сэтгэл зүйн судалгаагаар бол эрэгтэй хүний давуу талыг зоримог, шийдэмгий, өөртөө итгэх итгэл өндөртэй, шийдэл олох чадвартай, логик сэтгэлгээ, орон зайн баримжаа сайн, бодитоор юмыг дүгнэн шинжих чадвар сайтай гэж ерөнхийд нь дүгнэсэн байдаг бол сул тал нь эмэгтэйчүүдэд байдаг давуу тал болдог.
Харин эмэгтэйчүүдийн давуу талыг өрөвч зөөлөн байдал, итгэлцэл өндөртэй, гоо зүйн нарийн торгон мэдрэмж, төсөөлөн ургуулан бодох чадвар, ёс суртахуун дүрэм журмыг эрхэмлэх хандлага, харилцааны мэдрэмж өндөр гэх мэтээр ерөнхийд нь дүгнэсэн байна. Мөн сул тал нь эрчүүдэд байдаг давуу тал.
Эрчүүд амьгүй зүйлс буюу техник технологи эд юмстай харьцсан ажилд тохиромжтой бол эмэгтэйчүүд хүнтэй харьцах амьд амьтан ургамалтай харьцах харилцааны чадвар шаардсан ажилд илүү тохиромжтой г.мэт. Гэхдээ мэдээж бүх эрэгтэй болон эмэгтэй хүнд дээрх давуу болон сул тал байна гэсэн үг биш. Ерөнхийдөө гол ялгааг л дараах байдлаар тодорхойлсон байдаг.
Тэгвэл гэр бүлийн хүрээнд дээр дурдсан сэтгэл зүйн онцлог төрмөл шинжээс үүдэж эрэгтэй хүн өрхийн тэргүүн байх, гэрээ авч явах, шийдвэр гаргах, ирээдүйгээ чиглүүлэх үүрэг даалгавар илүү тохиромжтой байдаг бол эмэгтэйчүүд ар талыг хариуцах, гэрээ ая тухтай байлгах, эр нөхрөө зөв чиглүүлэх, гэр бүлийн дотоод асуудал, ойрын ирээдүйн олон жижиг асуудлын шийдвэрийг олох үүрэг даалгавар илүү тохиромжтой гэж үзэн өнөөгийн гэр бүлийн хэв маяг үүссэн. /Жич: Энэ нь ямар нэг байдлаар хэн нэгний эрх үүргийг чухалчлах дөвийлгөх санаа биш зөвхөн байгалиас өгөгдсөн ур чадварын тохирооны тухай асуудал юм. Эр эм хүмүүс хэн хэн нь л ухаан зардаг/
Иймд хосуудын хувьд бие биенийхээ онцлог давуу тал болон сул талуудаа илэн далангүй маш сайн шинжилцэж аль аль нь хүлээн зөвшөөрсний үндсэн дээр маргаан эцэслэдэг гэвэл хэлсдэхгүй. Ингэснээр гэр бүлийнхээ өмнө хэн нь ямар үүрэг хариуцлага хүлээх үү? гэдэг ч тодорхой болж ирнэ.
Эцэст нь сануулахад хэзээ ч гэр бүлийн хүрээнд хань ижлээ ажил алба мэт хариуцлага алдлаа гэж буруу шааж, итгэл алдарч болохгүй гэдгийг санаарай. Алдаа оноог аль алийг нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм шүү. Үүрэг хариуцлагын тухайд зүгээр л бид дор бүрнээ хичээх, ухамсарлах л хэрэгтэй...
Мэргэжлийн сэтгэл зүйч таныг хүлээж байна: 🤙 86092012
0 Comments