Дотоод хайраа хөгжүүлэхийн ач тус ба үйлийн үр


 Дотоод хайраа хөгжүүлэхийн ач тус ба үйлийн үр

1. Үйлийн үр 😈

Хүний дотоод хайр унтарснаар аливааг харах өнцөг сөрөг болж бүхнийг өөрт таалагдуулах гэж хичээж түүндээ бухимддаг. Цаашлаад улам хүндэрсээр эго (би үзэл) өндөрсөж өөрөөсөө өөр хэнийг ч хайрлахаа больж харанхуй мунхгийн ертөнцөд хөл тавьдаг. Нэгэнт энэ байдалд хүрсэн хүн маяад (чөтгөр) эзлэгдэн хүний ёсноос гажууд зүйл хийж явсаар нас нөхөцсөний эцэст дахин хэзээ ч хүний төрөл авах боломжгүйгээр мөнхийн тамд унадаг. Энэ байдалд хүрэхгүйн тулд ядаж л доор дурдсан нүглүүдийг тэвчих нь чухал.

Үүнд:

- Амьтны амь хороохгүй

- Худал хэлэхгүй

- Хулгай хийхгүй

- Садар самуун явахгүй

- Бодол, үйлдэл, хэл амаараа сөрөг байхгүй.

- Мансуурахгүй ( архи, тамхи, сэтгэцэд нөлөөлөх ургамал, бодис хэрэглэх) ...........гэх мэт.

2. Ач тус 🧚‍♂️

Бид дотоод хайраа хөгжүүлж сайн үр тарих боломж үргэлж байдаг.

Үүнд:

- Бусдыг нөхцөл болзолгүй хайрлах

- Байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байх

- Хэл яриа, бодол, үйлдлээрээ эерэг байх

- бусдад хариу нэхэлгүй тус хүргэх ...... гэх мэт нийгэмдээ тустай сайн үйлдэл нь ирээдүйн зам мөрөө засаж сайн үр тарьж буй явдал юм. Ингэж чадвал бидний сүнсний дэс дээшилж диваажинд хүрэх бүрэн боломжтой. Хайраа хөгжүүлснээр бид бурхнаар адислуулж, муу үйлийн үрээ угаах хамгийн шилдэг арга юм.

Хүний энэ махан бие үгүй болсон ч сүнс минь мөнх гэдгийг үргэлж санах хэрэгтэй. Бид энэ амьдралдаа ямар үр тарина тэр үрээ заавал хурааж авдаг билээ.

Энэхүү зурга нь одоогийн нийгмийн үнэн төрхийг харуулсан байна. Диваажинд очих боломж байсаар байхад бид яагаад заавал зовлонг сонгох ёстой гэж одоо бүгдээрээ сэрх цаг нь ирж ээ. 🙏🙏🙏

0 Comments