Эрчүүд гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг үү?


Хэдийгээр эрчүүд гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг талаар тодорхой тоо баримт байдаггүй ч нийт эрчүүдийн 3/1 нь гэр бүлийн хүчирхийлэлтэй нүүр тулдаг байх өндөр магадлалтай. Эрчүүдийн хувьд төрөлхийн хүчирхэг тул өөрсдөө ч хүчирхийлэлд өртөөд яваад байгаагаа мэддэггүй. 

Гэхдээ мэддэггүй гэдэг нь тэдний зүрх сэтгэл шархалдаггүй гэсэн үг биш. Эмэгтэйчүүд шиг ил гаргаж хүчирхийлэлд өртсөн тухайгаа ярьдаггүй л болохоос өдөр тутамдаа сэтгэл санаанаы хүчирхийлэлд өртөж байдаг эрчүүд олон. 

Эмэгтэйчүүдээс ялгаатай нь эрчүүдийн хувьд бие мах бодь гэхээсээ илүү сэтгэл санааны хүчирхийлэлд өртдөг. Энэ нь ихэвчлэн далд хэлбэрээр явагддаг. Далд хүчирхийллээс ил хүчирхийлэл үүсдэг. Маш олон удаагийн сэтгэл санааны дарамтанд орсон эрчүүд түүнийгээ илэрхийлэхдээ шууд хүчээр шийдэх хандлагатай болчихсон байдаг.

Эхнэртээ гар хүрсэн гэх эрчүүдийн зарим нь өөрсдөө удаан хугацааны хүчирхийлэлд өртсөн байх тохиолдол ч байдаг. Мэдээж гар хүрэх, хүчээр шийдэх нь зөв биш ч шалтгааны уг суурь нь хүчирхийлэгч эмэгтэй байж болно. 

Тэгвэл эр хүн та хүчирхийлэлд өртөөд яваагаа хэрхэн мэдэх вэ?

Хамтрагчаасаа айдаг, бие даан шийдвэр гаргах эрх мэдэл, зориг зүрхгүй байх. Хамтрагчдаа таалагдахын тулд өөрт таалагдахгүй байгаа зүйлийг хийдэг. Үзэл бодол, өөрийн байр сууриа чөлөөтэй илэрхийлж чаддаггүй. Хувийн орон зай, эрх чөлөө өчүүхэн ч байхгүй болсон байх. 

Хэрэв өөрийн орон зайгаа бий болгох, өөрийгөө тодорхой хэмжээнд хүлээн зөвшөөрүүлэх үйлдэл хийхэд хамтрагч тань жигтэйхэн дургүйцэж үл хүндэтгэж байвал эр хүн та нэгэнт хүчирхийлэлд өртөөд эхэлсэн гэж хэлж болно. 

Хүчирхийлэгч нь таныг үл хүндэтгэх, үл тоомсорлох, зөвхөн өөрт таалагдахыг шаардах зэрэг суурь хандлагыг гаргадаг. Эрчүүд ч гэсэн хайрлуулах эрхтэй тул энэ төрлийн дарамтыг тэвчээд яваад байж болохгүй.

Эрчүүд энэ төрлийн хүчирхийллийг тэсвэрлээд яваад байвал хүчирхийлэгчийг өөгшүүлэх, хожим нь тэсрэхдээ хүчээр буруу аргаар хүчирхийллээс хүчирхийллийг бий болгох, эсвэл амьдралаас авах урам зориг үгүй болж амиа хорлох дээрээ хүртэл тулдаг. 

Эцсийн эцэст гэр бүл болно гэдэг бие биенээ хүлээн зөвшөөрөх, хайрлах, хэн хэнийхээ үзэл бодол орон зайг хүндэтгэх тухай асуудал болохоос эмэгтэй нь хайрлагдаж, эрэгтэй нь ажлын морь мэт үгээр нь номхон байдаг харилцаа огтхон ч биш. Иймд эмэгтэйчүүд маань ч өөрсдийн ааш авиртаа анхаарч "Би хүчирхийлэл үйлдээд байгаа юм биз?" гэж тунгаахдаа гэмгүй. 

Мэргэжлийн сэтгэл зүйч таныг хүлээж байна: 🤙 86092012

https://www.facebook.com/setgelzuichtuv

0 Comments