"Манай нөхөр өвөл болохоор дуугаа хураачихдаг, хүйтэн хөндий нэгэн болчихдог" "Манай эхнэр хавар болохоор ааш авир нь улам хэрээс хэтрэх юм" г.мэт. Тиймээ ийм асуудлаар маш олон хүн холбогддог.
Аливаа цаг агаар нь хүний сэтгэл зүйд хүчтэй нөлөөлдөг ба тэр дундаа өвөл буюу хүйтний эрч нэмэгдэх, эрс тэс цаг уур нь сэтгэл зүйд сөргөөр нөлөөлдөг. Бид өмнө нь өвлийн сэтгэл гутрал буюу SAD-н тухай бичиж байсныг санаж байгаа байх.
Тэгвэл сүүлийн үед өвлийн сэтгэл гутрал, цаг агаарын өөрчлөлтөөс үүдэж гэр бүлийн харилцаанд үл ойлголцол, маргаан дэгддэг болжээ. Өнгөн дээрээ маш жижиг зүйл дээр ам мурийгаад байгаа мэт ч сайтар судлаад үзэхээр цаад шалтгаан нь цаг уурын өөрчлөлт байх нь цөөнгүй.
Ерөнхийдээ гэр бүлийн маргааны шалтгааныг дөрөв хуваадаг. Гэр бүлийн үзэл бодлын зөрүү, харилцаа холбоо муу, гэр бүл дэх өөрчлөлт (шинэ хүүхэд эсвэл салалт гэх мэт), сахилга батын асуудал. Цаг агаарын өөрчлөлтөөс үүдсэн сэтгэл санааны хямрал нь сахилга батын асуудал юм.
Хэрэв танай гэрт ч учир нь үл ойлгогдох жижигхэн шалтагтай хэрүүл маргаан тасрахгүй байвал зайлшгүй цаад шалтгаанаа мэргэжлийн хүнд хандаж тодруулуулж, өргөс авсан мэт өөрчлөлтийг гэр бүлдээ өгөөрэй.
Мэргэжлийн сэтгэл зүйч таныг хүлээж байна: 🤙 86092012
0 Comments