Хүнийг нууцаар харж бэлгийн дур хүслээ хангах дон гэж юу вэ?


 Эсрэг хүйстнийхээ нүцгэн байгааг нууцаар харж, түүнээсээ таашаал авах, дур хүслээ хангах цаашилбал энэ зүйлдээ хэт автах нэг төрлийн сэтгэцийн эмгэг юм. 🫢

Энэ төрлийн сэтгэцийн эмгэгийг войеризм гэдэг. Энэхүү эмгэг нь хүнийг нүцгэн байгааг нууцаар харж бэлгийн дур хүслээ хангах, эсвэл бэлгийн зан үйлтэй холбоотойгоор хэн нэгний тэр дундаа эсрэг хүйстнийхээ уйлах, тарчлах, зодуулах зэрэг байдлыг харж таашаал авах хандлагаар илэрдэг.

Ихэнх войеристууд бэлгийн харилцаанд орохыг чухалчилдаггүй. Харж тэр дундаа нууцаар харж таашаал авахыг илүүд үздэг. Өөрөөр хэлбэл түүний өмнө хэн нэгэн эсрэг хүйсний хүн нь мэдсээр байж нүцгэлэх нь нууцаар харахаас илүү таашаал өгч чаддаггүй.

Бас сонсох, төсөөлөн бодох, зэргээс бодит бэлгийн харилцаанаас илүү таашаал авах нь бий. Энэхүү эмгэгээр өвчилхөд порно киноны сөрөг үр дагавар ихээхэн нөлөөлдөг.

Хүмүүс энэ төрлийн хүмүүсийг "Гаж донтон" гэх хандлагатай байдгаас энэхүү эмгэгээр өвдсөн хүмүүс өөрийгөө илэрхийлж үүнтэйгээ тэмцэхээс ч ичдэг. Мөн энэ эмгэгээр зөвхөн эрэгтэй хүн өвчилддөггүй ба сүүлийн үед эмэгтэй хүмүүст ч элбэг тохиолдох болсон.

Мэдээж тодорхой хэмжээнд харж, сонсож таашаал авах нь хэвийн үзэгдэл ч тэр зүйлдээ донтон хэвийн бэлгийн харилцаанаас таашаал авахаа болих, бусдыг нууцаар харахдаа маш их цагийг зарцуулах, урдах зорилго ажлаасаа илүү тийм зүйлд анхаарлаа төвлөрүүлэх зэрэг нь voyeurist хандлагатай болсныг илтгэнэ.

Гэвч voyeurist байх нь ичгэвтэртэй, гутамшигтай зүйл биш бөгөөд бусадтай нээлттэй байх, сэтгэл зүйчтэй ярилцах, тохирсон зөвлөгөөг тогтмол авах зэргээс сэтгэл зүйн эмчилгээгээр эмчилдэг!

Мэргэжлийн сэтгэл зүйчтэй холбогдох: 🤙 86092012

0 Comments