Эрчүүдийн хувьд бэлэг эрхтэний хэмжээг маш их чухалчилдаг. Зарим нь өөрийн хэрэглэлдээ тийм ч сэтгэл хангалуун байдаггүй. Тэгвэл эрчүүддээ дуулгах таатай мэдээ бол алдарт секс судлаач Мастерсын судалж мэдсэнээр эр бэлэг эрхтэний хэмжээ бэлгийн харилцааны таашаалд ямар ч нөлөөгүй гэж үзжээ. 🤗
Учир нь үтрээ нь өөрөө эр бэлэг эрхтэнтэй адил агших сунах чадвар өндөртэй тул тухайн эр бэлэг эрхтэнтэйгээ сексийн үеэр дасан зохицдог. Иймд эрчүүдийн хувьд эхнэрээ, найз бүсгүйгээ илүү том зүйл хүсдэг гэж төөрөгдөх хэрэггүй байгаа юм. Нэг үгээр бол эмэгтэйчүүд хэмжээг чухалчилдаггүй эрчүүд өөрсдөө л энэ тухай боддог.
Том байлаа гээд илүү сайн байна гэсэн үг биш. Дунджаас том бэлэг эрхтэн нь эмэгтэйдээ таашаалаас илүү өвдөлт зовиурыг мэдрүүлдэг. 😬 Цаашлаад гэмтэл ч авах эрсдэлтэй ба зарим гүн ордог сексийн байрлалыг туршиж үзэх ямар ч боломжгүй болгодог. Үтрээ бол эрчүүдийн боддог шиг юуг л бол юуг багтааж шингээдэг эрхтэн огтоос биш. Эмэгтэй хүний маш эмзэг эрхтэн тул том эр бэлэг эрхтэнтэй учрах нь бүсгүйчүүдийн хувьд тийм ч хүсээд байх зүйл биш.
Жижиг байх нь муу гэсэн үг биш. Харин ч тухайн эмэгтэйдээ өвдөлтийг мэдрүүлдэггүй тул таашаалдаа бүрэн анхаарахад тусладаг. Мөн хамгийн гүн орох байрлалыг ч туршиж үзэж болно. Бас аман, анал секс г.мэт бусад дэггүй сексийг ч туршиж үзэх давуу тал олгодог.
Дундаж бэлэг эрхтэн. Мэдээж ямар ч асуудалгүй. Гэхдээ эрчүүдийн дунд бас л нэг төөрөгдөл байдаг. Дундаж эр бэлэг эрхтэний хэмжээг хэтэрхий томоор төсөөлдөг. Дундаж шодойн хэмжээ боссон үед 13-15 см л байдаг. Тэгвэл эмэгтэйчүүдийн үтрээн гүн нь (жирэмсэлж үзээгүй 100 эмэгтэйн судалгаа) дунджаар бэлгийн харилцаанд ороход бэлэн үед 11,6 см байдаг. Нэгэнт байгалиасаа тохируулагдаж заяагдсан зүйлийг эрчүүд маань байгаагаас нь илүү томруулах гэж элдэв вазелин шахуулах, бөгж хийлгэх, мэс засал зэргээр гадны нөлөөгөөр томруулах нь эргээд эрүүл мэндэд асар хор хөнөөлтэй гэдгийг санах хэрэгтэй.
Ийм байхад яагаад эрчүүдэд бэлэг эрхтэний том жижгийн асуудал яригддаг болов. Хамгийн том шалтгаан нь эмэгтэйчүүдийг харлуулж харуулсан насанд хүрэгчдийн порно кино. Тэнд нэг эмэгтэй дээр олон эрчүүд нэгэн дор хийж байхад өнөөх эмэгтэйд нь хангалтгүй мэт жүжиглэдэг. Мөн порно киноны эрэгтэй жүжигчид эрхтэний хэмжээгээ томруулах элдэв бусын зүйлс хэрэглэж хүмүүсийн нүдийг хужирладаг. Энэ мэт порно киноны худал хуурмаг эрчүүдэд буруу ойлголт өгөх нь олон. Үнэндээ порно киноны ихэнх жүжигчид эрүүл мэндийн маш их асуудалд ордог гэдгийг санахад илүүдэхгүй.
Харин бодит үнэн гэвэл бэлгийн харилцаанд хийх чадвар л чухал юм. Хамгийн гол нь эр хүн таны чалх тэнхээ, бэлэг эрхтэний бүрэн хөвчрөл, эрч хүч эрүүл мэндийн байдал сайн байснаар эмэгтэйдээ бүрэн дүүрэн таашаал өгөх болно гэдэгт итгээрэй!
Мэргэжлийн сэтгэл зүйчтэй холбогдох: 🤙 86092012
0 Comments