Тиймээ. Энэ асуудлаар маш олон хүн холбогддог. Энэ төрлийн донтолт нь хамгийн төвөгтэй нь бусад шиг жишээ нь зүгээр нэг компьютер тоглоомонд донтохтой харьцуулахад санхүү мөнгөний хувьд маш их эрсдэлд ордог. Өнгөрсөндөө хийж бүтээсэн хийгээд ирээдүйд хийж бүтээх бүх л зүйлээ зарж өрний хавханд ордог нь тухайн хүний амьдралыг шоронд орсоноос өөрцгүй болгох аюултай.
Ихэнх тоглоом нь хүнийг амар хялбар бөгөөд зугаатай байдлаар ялан дийлэх хүслийг төрүүлж байдаг. Бодит сэтгэн бодох чадварыг маш бага хувьтай ажиллуулдаг. Тэр дундаа мөрийтэй тоглоомын хэлбэрүүд нь ихэвчлэн азан дээр тулгуурлах нь бий.
Тэгэхээр бид эхлээд мөрийтэй тоглоом гэж юу вэ гэдгээ мэдэх хэрэгтэй. Ямар ч тоглоомон дээр мөрий тавьж болно. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл зугаагаа гаргангаа мөнгө олох боломжийг бүрэлдүүлж байгаа юм.
Амьдралдаа шантарсан, ажил хийж хөдөлмөрлөх хэтэрхий уйтгартай, зорилгоо үл тодорхойлсон, өөрийн зарчимгүй хүмүүс энэ салбарлуу сохроор ордог. Угтаа бол яг л мэргэжлийн шатарчин шиг маш сайн логик сэтгэлгээтэй, суурь онолтой, сайтар бэлтгэгдсэн тоглогчид энэ салбарт амжилт олж мөрийтэй тоглоомны гол хөзөр нь болж ажилладаг. Үүгээр зөвхөн мөнгөнд болж орж ирсэн тархигүй тоглогчдыг сэгсэрдэг гэвэл хэлсдэхгүй.
Та бод л доо. Мэргэжлийн холимог тулаанч дээр та ямар ч бэлтгэлгүй очоод ялагдах нь тодорхой. Эсвэл өрсөлдөгчөө хэн гэдгийг нь ч мэдэхгүй тулалдана гэдэг бүүр ч тэнэглэл. Эхэндээ тэд таныг амтанд нь оруулахын тулд худлаа ялагдаж өгнө. Энэ үед хүний тархинд өмнө нь хэзээ ч ялгарч байгаагүй их хэмжээгээр Дофамин буюу аз жаргал сэтгэл хөөрлийн даавар ялгардаг.
Энэ нь тархины Memory буюу ой санамжинд хүчтэй сууснаар таныг стрестэх, гунигт автах үед таны тархинд дофамин хамгийн хүчтэй ялгарч байсан үеийг санагдуулж, санал болгодог. Ингэснээр дахин тэр мэдрэмжийг мэдрэхийн тулд өнөөх gambling addiction буюу мөрийтэй тоглоомонд донтох эхлэл болдог.
Хүнд олон төрлийн аз жаргалын даавар байдгаас дофамин нь илүү амархан бас маш их хэмжээгээр ялгардаг. Энэ дааврыг буруу зүйлд ялгаруулбал маш аюултай бөгөөд ямар ч төрлийн донтолт үүсэхэд бэлэн байдаг. Дофаминыг арай өөр эерэг зүйлд ялгаруулах жишээлбэл спортоор хичээллэх, ууланд алхах г.мэт эсвэл арай урт хугацааны зорилго дээр ялгаруулбал таныг муу зуршлаас хол байлгаж чадна.
Мөрийтэй тоглоомын донтолттой тэмцэх хамгийн зөв арга бол өөр зүйлд маш хүчтэй зорилго мөрөөдөл урам зориг эрч хүчтэй болох ёстой. Хоёрт нь тархи мэдээж дофамин хүчтэй ялгарсан тэрхүү мэдрэмжээ нэхэх үед нь өөрөөрөө хийхгүй байж тэмцэх ёстой. Ингэснээр хар үгээр бол тархинаас санал болгосон муу зуршлыг татгалзсанаар далд ухамсартаа энэ зүйлийг сонирхохгүй байнаа гэдэг дохиог өгч өнөөх мэдрэмжийг ой санамжнаасаа бага багаар үгүй хийсээр эцэст нь хамгийн том эмчилгээ болж чаддаг.
Мэргэжлийн сэтгэл зүйч таныг хүлээж байна: 🤙 86092012
0 Comments