Та сэтгэл зүйн асуудалтай юу?


 Бид сэтгэцийн асуудал гэхээр л учир зүггүй солиорчихсон хүнийг төсөөлдөг. Тэгээд сэтгэцийн асуудалд өртөөд, сэтгэлд гэмтэл учрахаар түүнийгээ бусдад ярихаасаа ичдэг. Эсвэл өөрийгөө хүлээн зөвшөөрдөггүй. Угтаа энэ нь айж ичих, нууж хаах асуудал огтхон ч биш юм.

Хүн амьдралдаа маш олон сэтгэлийн гэмтэл авдаг. Зарим нь өөрөөрөө эдгэрчихдэг бол зарим нь улам бүүр даамжирч хурц архаг хэлбэр лүүгээ орно. Архаг хэлбэрлүүгээ орсоноор сэтгэлийн хямрал, айдас түгшүүрийн эмгэг, шизофрени, хооллолтын эмгэг, донтогч эмгэгд нилээн гүн автаж эмчилгээ авах боломж нь багасаж байдаг.

Ханиад хүрэхийн эхэнд бага зэрэг хамар шуухтнах, ядрах зэрэг шинж тэмдэг илэрдэгтэй адил сэтгэл зүй ч гэсэн ялгаагүй жижигхэн шинж тэмдгээр илэрдэг. Хүмүүс ил өвчлөлдөө эм тан ууж мэргэжлийн эмчид ханддаг хэр нь хамгийн гол нь сэтгэл зүйн асуудлаа үл ойшоох нь элбэг.

Хэрэв танд нойргүйдэх эсвэл хэт буруу цагийн нойронд автах, өдөрт шалтгаангүй зайлшгүй нэгээс дээш удаа түгшүүр мэдрэх, ямар нэг зүйлээс айж цочиход бэлэн, таалагдахгүй зүйл гарвал маш их уур хүчирхийллээр асуудлыг шийдэх хандлагатай, нээлттэй мэт ч дотроо үргэлж асуудал буглаж байдаг зэрэг шинж тэмдэг илэрч байвал мэргэжлийн сэтгэл зүйчид зайлшгүй хандаж асуудлыг бага дээр нь шийдэхийг зөвлөж байна.

Хэрэв та мэдээлэл авах бол #чат гэсэн хаштагтай сэтгэгдлийг үлдээгээрэй. Бид тань руу мсж илгээе. 🤗

Мэргэжлийн сэтгэл зүйч таныг хүлээж байна: 🤙 86092012

0 Comments