Ижил хүйстэн нь их маргаантай сэдэв. Төрөлхийн, олдмол эсвэл огт тийм зүйл байдаггүй, хүмүүс өөрсдийн гажигаас л болдог гэх мэтчилэн. Тэгвэл үнэхээр ижил хүйстэн гэдэг нь удамшдаг уу?, төрөлхийн эсвэл олдмол хэв шинжээр бий болдог уу? Мөн тэдгээр хүмүүсийг энгийн хүмүүс нийгэм дээр хэрхэн хүлээж авах ёстой тухай мэргэжилтнүүдийн зөвлөгөө, судалгаатай танилцъя.
Юуны түрүүнд ижил хүйстэн буюу homosexual гэх ойлголтонд гомо, лесби багтана. Лесби эмэгтэй хэр нь эмэгтэй хүнээ сонирхох, гомо эрэгтэй хэр нь эрэгтэй хүнээ сонирхох. Харин bisexual, transgender бол арай өөр ойлголтонд хамаарна. Энэ тухай дараа дэлгэрэнгүй бичье.
Одоогийн ДНХ шинжилгээгээр мөн биологийн бүхий л шинжилгээ судалгаагаар гомо ген, лесби ген байдаг гэж хараахан тодорхойлоогүй. Тэгэхээр төрөлхийн гомо болон лесби хүн төрдөг гэдэг нь шинжлэх ухаанаар тогтоогдоогүй тун маргаантай сэдэв болжээ. Нэг үгээр бол шинжлэх ухаанаар одоогийн байдлаар гомо лесби хүмүүсийг төрөлхийн гэдэг утгаар нь тайлбарлаж чадахгүй байна. Гэвч тийм хүмүүс бидний дунд байсаар л байдаг.
Зарим судалгаагаар ижил хүйстнүүдийн хувьд өнгө, үнэр ялгах зэрэг мэдрэмж энгийн хүмүүсээс ялгарч байсан гэж үздэг ч энэ бас хангалттай нотлох шалтгаан биш байгаа. Ижил хүйстнүүд өөрсдөө яг төрөлхийн олдмол эсэхээ баттай хэлж мэддэггүй. Учир нь хүүхэд бага насандаа эсрэг хүйстнээ сонирхох, бэлгийн бойжилт явагдах зэрэг өөрчлөлтүүд явагддаггүй ч тэр үед гадны нөлөөлсөн хүчин зүйлс өсвөр үе рүүгээ орж эхлэхэд өөрөөр хэлбэл бэлгийн бойжилтын үед нь хүчтэй илэрдэг. Ингээд өсвөр наснаасаа буюу нэг ёсондоо хүүхэд наснаасаа эсрэг хүйстнээ биш ижил хүйстнээ сонирхож эхлэх тохиолдол байдаг тул зарим ижил хүйстнүүд өөрсдийгөө "Би багын ийм, ийм төрөлхийн ийм" гэж эндүүрэх хандлагатай байдаг гэнэ.
Гэхдээ төрөлхийн гомо лесби хүн байдаггүй гээд яг таг баталчихсан судалгаа ч бас байхгүй байгааг ойлгох хэрэгтэй. Харин олдмол гомо лесби болох бүрэн боломжтой гэж үздэг.
Тэгвэл хэрхэн олдмол ижил хүйстэн болдог вэ?
Нийтлэг ойлголтоор нэг гомо эсвэл лесби нөхөр өсвөр насны хүүхдийг уруу татаад л шууд олдмол ижил хүйстэн болгочихдог гэж боддог. Гэвч гомо, лесби хүнийг хараад тэдгээр хүмүүстэй харьцсанаар тийм болдог гэсэн нотолгоо одоогоор байхгүй. Энэ нь яг л хүчиндүүлсэн хүн дахиж хүчиндүүлэхийг хүсдэг гэж ярихтай адил юм.
Харин олдмол гомо, лесби болох томоохон шалтгаан хэд хэдэн шалтгаануудын нэг нь бэлгийн бойжилтын насан дээрээ эсвэл бэлгийн амьдралын идэвхтэй үе дээрээ сексийн харилцаанд хэт донтож хэвийн харилцаанаас таашаал авахаа болих, насанд хүрэгчдийн кинонд автаж бас энгийн киноноос таашаал авахаа болиод ирэх үедээ ижил хүйстэнтэйгээ хийж буй кино руу орж явцдаа тэрхүү сексийг бага багаар сонирхож эхэлдэг байна. Тархиндаа суулгасан хүсэл нь биелэл болох нь цаг хугацааны л асуудал.
Бас даавартай холбож үздэг. Ямар ч эр хүнд тодорхой хэмжээнд эм даавар, эм хүнд тодорхой хэмжээний эр даавар байдаг. Тестостерон, эстроген дааврын тэнцвэр алдагдсанаас эрэгтэй хүүхэд эмэгтэйлэг шинж рүүгээ орох, эмэгтэй хүүхэд эрэгтэйлэг шинжинд орж энэ нь явцдаа бэлгийн үйл ажиллагаанд өөрчлөлт өгч эр хүн эмэгтэйгээ хүсэхээ болих нөгөөтэйгүүр эм хүн эр хүн хүсэхээ больж эхэлдэг. Ингэснээр ямартайч хүн эсрэг хүйснийхээ хүнийг сонирхох сонирхол нь буурчихаж байгаа юм. Эсрэг хүйсний хүнээ сонирхохгүй байнаа гэдэг ижил хүйстнээ сонирхож эхлэхэд тун ойртож байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл эр хүн дээр жишээ авахад хэвийн эрэгтэй хүн ойролцоо эсрэг хүйсний эмэгтэй хүнээ нүцгэн байгааг хараад тодорхой хэмжээнд бэлгийн даавар ялгарч, хүүхэн хараа томорч бие дотор мэдэгдэхүйц хариу үйлдэл үзүүлдэг. Энэ реакц байхгүй болно гэдэг бол эсрэг хүйстнээ үл сонирхож байнаа гэсэн үг. Дааврын тэнцвэр алдагдахад генийн өөрчлөлттэй хүнс, хөдөлгөөний дутагдал, буруу амьдралын хэв маяг маш их нөлөөтэй. Мөн охин хүүхдийг өсвөр насанд нь хэт хүнд хүчир дасгал хөдөлгөөн хийлгэх, хүчний спортоор хичээллүүлэх зэрэг нь байгалийн эстроген дааврыг багасгах аюултай гэж үздэг.
Эцсийн шалтгаан нь зүгээр л бэлгийн өөр нэг хүсэл. Хүний бэлгийн дур хүслийг тайлбарлахын аргагүй ойлгомжгүй зүйлс ихтэй. Жишээ нь груп секс хүсдэг хүн байна, анал секс, аман секс, эсвэл албадан буюу хүчирхийлэх секс, BDSM буюу зовоон тарчлаах г.мэт энэ олон бэлгийн дур хүсэл хүн бүрт их бага хэмжээгээр байж байдаг. Яг л энэ төрлүүдтэй адил gay sex, lesbian sex угаасаа хүсдэг бэлгийн дур хүсэл гэж байж болно гэж судлаачид үзэж байна.
Тэгвэл гомо лесби хүмүүс нь эмчлэгдэж хэвийн болдог уу?
Судалгаагаар сэтгэл зүйн эмчилгээгээр маш бага хувьтай эмчлэгдэж байсан гэж үздэг. Бас ижил хүйстэн байхыг жигшин зэвүүцүүлэх сэтгэцийн хүнд эмчилгээ, дааврын эм тариан эмчилгээ зэргийг хийж үзэхэд хэдий үр дүнтэй байсан ч эргээд нөгөө хүнээ илүү их сэтгэлийн дарамтанд оруулах сөрөг нөлөөтэй болох нь тогтоогдож.
Эцсийн дүгнэлт. Цөөн хүн амтай улсад ижил хүйстэн олширно гэдэг тийм ч сайн зүйл биш. Гэхдээ гомо лесби байхыг хэн ч хүсдэггүй мөн дээр нь тэрхүү бэлгийн чиг хандлага нь тухайн хүний л асуудал тул бид бүгдийн оролцох асуудал биш юм.
Өөрөөр хэлбэл бид нийгэм дээр ижил хүйстэн хүмүүсийг байгаагаар нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Харин ойр дотны хүн болон та өөрөө одоогийн байдлаар ижил хүйстэн биш л бол олдмол байдлаар бий болдог дээр дурдсан томоохон шалтгаануудаас аль болох зайлсхийх хийх хэрэгтэй юм.
Бусдаар хүмүүс бид ил гаргадаггүй л болохоос төрөл бүрийн л сайн муу зүйл бодож, сайн муу зүйл хүсч байдаг. Бэлгийн чиг хандлагын хувьд ч тэр содон сонин секс хүсдэг хүмүүс маш олон. Ийм байхад зөвхөн ижил хүйстнээ сонирхох мөрөөрөө байгаа хүмүүсийг гажиг, аймшигтай гэх байдлаар хүлээж авахгүй байх хамгийн чухал.
Мэргэжлийн сэтгэл зүйчтэй холбогдох: 🤙 86092012
0 Comments