Гэвч яг үнэндээ ихэнх нь л сэтгэцийн хувьд хэвийн хүмүүс байдаг. Харин өөрийгөө өвчтэйгээр мэдрэх, түүндээ бат итгэх, төсөөлөлдөө автах зэрэг нь munchausen syndrome буюу өөртөө өвчин зохиох тусдаа бие даасан сэтгэцийн хам шинж гэгддэг болсон.
Энэ төрлийн хүмүүс нь хэзээ ч өөрийгөө эрүүл саруулаар мэдэрдэггүй. Тэгж мэдрэхийг ч хүсдэггүй. Ямар нэг байдлаар өөрийгөө өвдсөн гэж итгэдэг эсвэл ямар нэг өвчинг шууд туссан гэж бодох рефлекс хандлагатай болчихсон байдаг.
Хамгийн аюултай нь сэтгэцийн хувьд эрүүл хэр нь төсөөллийн сэтгэцийн өөрчлөлтөө бодитоор харуулах зорилготой ухамсартай атлаа зориуд тэнэг үйлдэл хийснээр асуудлыг томруулдаг.
Мюнхаузены хам шинжээр өвчилсөн хүмүүсийн гол зорилго бол "өвчтэй дүр" -ийг зохиомлоор бий болгох, түүндээ итгэж цаашлаад бусад хүмүүс өөрт нь анхаарал халамж тавьж, анхаарлын төвд байх юм. Мэдээж бусдын анхаарлыг шаардана гэдэг нь нилээн хүнд шатандаа илэрдэг илрэл гэж ойлгож болно.
Энэхүү эмгэг нь бусдын анхаарлыг татах, өөрийгөө хүчгүйгээр мэдрэх хоёрт гол зангилаа нь оршиж буй. Иймд энэ төрлийн хүмүүст жинхэнэ хайр халамжийг мэдрүүлэх мөн эргэн тойрны хүмүүстээ тэр хүн өөрөө эргээд ямар сайн сайхан зүйл хийж чадах хүчтэй вэ гэдгийг нь ойлгуулах чухал байдаг.
Сэтгэцийн өвчин гэдэг бол тэр бүр түгээмэл бөгөөд амархан бий болчихдог зүйл биш юм. Аливаа зүйлийг танин мэдэхүйн талаас нь уншиж ойлгох, урьдчилан сэргийлэх чухал бөгөөд юмыг шүүлтүүргүйгээр шууд өөртөө наах нь дээрх эмгэгт өртөх магадлалыг нэмэгдүүлнэ.
Мэргэжлийн сэтгэл зүйч таныг хүлээж байна: 🤙 86092012
0 Comments