Эр, эм хүмүүсийн сексийн дур хүслийн ялгаа?
Эр эм хүмүүсийн бэлгийн дур хүсэл шуудхан хэлэхэд нэг их ялгаагүй. Анх зөвхөн эрчүүд л бэлгийн дур хүсэлтэй, эмэгтэй хүн үнэхээр таалагдсан тохиолдолд л секс хүсдэг г.мэт түгээмэл ойлголт дэлгэрсэн. Гэвч сүүлийн үеийн судалгаагаар үнэндээ тийм ч их ялгаагүй гэж үзэх болжээ. Эрчүүд эмэгтэйчүүд нь зөвхөн зан байдал, биеэ авч явах ухамсар, ёс суртахууны хувьд сэтгэл зүйн талаасаа цаанаасаа ондоо байдаг тул эрчүүд илүү их хүсэл сонирхолтой мэт ойлгогддог.
Гэхдээ бүүр ч ялгаагүй гэж хэлж бас болохгүй. Эрчүүд эмэгтэйчүүдэд аль алинд нь андроген даавар ялгардаг. Андроген нь бэлгийн олон дааврыг бүхэлд нэрлэх нэршил гэж ойлгож болно. Гагцхүү эрчүүдэд тухайн андроген дааварт тестостерон буюу эр даавар эмэгтэйчүүдээс харьцангуй их байдаг. Ингэснээр эрчүүдийн хувьд дур тавих хугацаа нь хурдан, идэвхтэй сексийн хөдөлгөөн, дахин дур тавих хугацаа нь ойр г.мэтээр эмэгтэйчүүдээс ялгардаг байна.
Бас нэг гол ялгаа нь гэвэл эмэгтэйчүүдийн өндгөн эс буюу эм бэлгийн эс сард ганц л удаа боловсордог. Өөр эр бэлгийн эстэй нийлэхгүй бол дунд нь үхжиж сарын тэмдэг ирэн дараагийн эм бэлгийн эс буюу өндгөн эс бүрэлдэх гэж тодорхой хугацаа зарцуулдаг. Энэ үеэр бэлгийн дур хүсэл доод түвшиндээ очдог. Харин эрчүүдийн хувьд эр бэлгийн эс төмсгөнд үй олноороо үйлдвэрлэгдэж, хэзээ ч гадагшилхад бэлэн байдаг. Гэхдээ ойролцоогоор 60 саяаас дээш эр бэлгийн эс үйлдвэрлэгдэх буюу үр тогтоох хангалттай тоонд хүрэхэд 5 хоног шаардлагатай гэж үздэг. Өөрөөр хэлбэл эрчүүдийн хувьд үрийн шингэнээ гадагшлуулахгүй 5 хоноход л үр тогтоох бүрэн боломжтой их хэмжээний эр бэлгийн эстэй үрийн шингэн гадагшилдаг юм.
Эрчүүд 5 минутанд л дур тавих боломжтой байдаг бол эмэгтэйчүүд дор хаяж 10 минут. Эмэгтэйчүүдийн хувьд дур тавих нь сэтгэл зүйтэй маш их хамааралтай. Харин эрчүүдийн хувьд сэтгэл зүй огт хамаагүй гэж хэлж болохгүй ч бэлгийн харилцаа, эрүүл мэндийн хувьд ямар нэг асуудалгүй л бол дур тавиагүй өдрөө тодорхой үрэлтийн үйлчлэлээр хүссэн хүсээгүй дур тавих боломжтой. Хэрэв эрчүүдийн хувьд бэлгийн харьцаанд орохгүй удах, үрийн шингэнээ гадагшлуулахгүй удвал эр бэлгийн эс олноор үйлдвэрлэгдэж төмсгөнд хадгалагдаж эцэст нь түрүү булчирхайнд боловсорч гадагшилхад бэлэн болж дүүрэх үед нойтон зүүдээр дамжин гадагшилдаг. Өөрөөр хэлбэл насанд хүрсэн эрчүүдийн хувьд тодорхой хугацаанд үрийн шингэнээ гадагшлуулах зайлшгүй хэрэгцээ байдаг гэж ойлгож болно.
Гэвч мэдээж хүн хүнээсээ хамаарч өөр өөр байхыг үгүйсгэхгүй. Төрөлхийн бэлгийн дур хүсэл ихтэй эмэгтэй хүн, бэлгийн дур хүсэл багатай эрэгтэй хүн байж болно. Гол нь ямар ч тохиолдолд хүнийг бэлгийн дур хүслээр нь гайхаж, шоглож болохгүй.
Хосуудын хувьд дээр дурдсан эмэгтэйчүүдийн дур тавилт сэтгэл зүйтэй хамааралтай мөн 10 минут шаардлагатай харин эрчүүдийх арай өөр байдаг гэдгийг ойлгож аль аль талдаа бие биенээ мэдэрч бэлгийн харилцаагаа халуун дотно байлгахыг хичээгээрэй. Бэлгийн харилцаа бол хосуудын харилцааг сайжруулж байдаг гол хүчин зүйл юм шүү.
Мэргэжлийн сэтгэл зүйч таныг хүлээж байна: 🤙 86092012
0 Comments